Дэлхийн улс орнуудад хүнсний хямрал нүүрлэж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.06.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн улс орнуудад хүнсний хямрал нүүрлэж болзошгүй

Дэлхийн улс орнуудад хүнсний хямрал нүүрлэж болзошгүй

Орос Украинд халдан довтолсон нь удахгүй олон жил үргэлжлэх дэлхийн хүнсний хямралд хүргэж болзошгүй гэж НҮБ анхаарууллаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, дайнаас үүдсэн  үнийн өсөлтөөс болж ядуу буурай орнуудын хүнсний аюулгүй байдал улам бүр дордов.

Украины экспортыг дайны өмнөх түвшинд хүргэхгүй бол зарим улс орнууд урт хугацааны өлсгөлөнтэй нүүр тулж магадгүй аж.

Мөргөлдөөний улмаас Украины боомтуудын нийлүүлэлт тасарсан. Өмнө нь их хэмжээний тос, эрдэнэ шиш, улаан буудай зэрэг үр тариа экспортолж байсан.

Энэ нь дэлхийн нийлүүлэлтийг бууруулж, бусад хувилбаруудын үнэ өсөхөд хүргэсэн.  НҮБ-ын мэдээлснээр дэлхийн хүнсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс бараг 30 хувиар өндөр байна. Нью-Йорк хотноо Гутерриш ярихдаа мөргөлдөөн нь уур амьсгалын өөрчлөлт, тахлын үр дагавартай хослуулан хэдэн арван сая хүнийг хүнсний аюултай нүүр тулахад хүргэж, улмаар хоол тэжээлийн дутагдал, өлсгөлөнд нэрвэгдэх аюул заналхийлж байна гэжээ.

"Бид хамтдаа ажиллавал дэлхий дээр одоо хангалттай хоол хүнс бий. Гэхдээ бид өнөөдөр энэ асуудлыг шийдэхгүй бол ирэх саруудад дэлхий даяар хүнсний хомсдолд орох аюул нүүрлэх болно" гэж тэрбээр нэмж хэлэв.

Хямралаас гарах цорын ганц үр дүнтэй шийдэл бол Украины хүнсний үйлдвэрлэл, мөн Орос, Беларусийн үйлдвэрлэсэн бордоог дэлхийн зах зээлд эргүүлэн оруулах явдал гэдгийг тэрбээр анхааруулав.

Гутерриш мөн хүнсний экспортыг хэвийн хэмжээнд хүргэхийн тулд Орос, Украин, түүнчлэн АНУ, ЕХ-той эрчимтэй харилцаатай байх хэрэгтэй гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж