Хаалтын барилдаанд сумын заан М.Цэрэн түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.05-нд нийтлэгдсэн

Хаалтын барилдаанд сумын заан М.Цэрэн түрүүлэв

Хаалтын барилдаанд сумын заан М.Цэрэн түрүүлэв

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаан өчигдөр/2022.06.04/ боллоо. Нийт 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан М.Цэрэн анх удаа түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Дэлгэрийн Цэрэнням дөрөв дэх удаагаа үзүүрлэв.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Б.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан М.Буяндэлгэр нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд сумын заан Б.Тожил, Б.Боорчи, Д.Эрдэнэчулуун, Б.Цагаанбанди нар үлдэв.

Өнөөдөр "Дашваанжил Газ ХХК"-ийн 30 жилийн ойн нэрэмжит "Чингэлтэй хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж