Дараах 20 махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2022.06.05-нд нийтлэгдсэн

Дараах 20 махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Дараах 20 махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр нийт 20 үйлдвэрийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд зогсоож, лацадсан болохыг мэдээлсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ 20 үйлдвэрт шалгалт хийж, лабораторийн шинжилгээг хийсэн юм.

Тус мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхэд гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ашиглаж байсан төдийгүй үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар:

-"Эм Ди Си Пи" компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн. Тус компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй.

Мах боловсруулах үйлдвэрт байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарсан.

Үүнтэй холбоотой иргэдээс ирсэн гомдлын дагуу бусад үйлдвэрүүдийг ч шалгаж түр хугацаанд хаагаад байна.

ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД ТҮР ХУГАЦААНД ХААСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж