Хөлбөмбөгчин Пике дуучин Шакирагаас салсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.06.05-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгчин Пике дуучин Шакирагаас салсан уу?

Хөлбөмбөгчин Пике дуучин Шакирагаас салсан уу?

Колумбын дуучин 45 настай Шакира 11 жил хамт амьдран, хоёр хүүхэдтэй болсны дараа 35 настай хөлбөмбөгчин нөхөртэйгөө хамт байхаа больсон гэдгээ баталжээ. Испанийн шар хэвлэлүүдэд Пике гэр бүлээс гадуурх харилцаатай  гэх эх сурвалжийн мэдээлэл гарчээ. Тиймээс  хосууд салж байгаа гэсэн цуурхал тараад байсан юм. Шар хэвлэлүүдийн мэдээнд дуучин Шакира хариу мэдэгдэл хийжээ.

Шакира  "Бид тус тусын замаа сонгох болсоноо дуулгаж байгаад  харамсч байна.  Бидний хамгийн чухал зүйл болох хүүхдүүдийн минь сайн сайхны төлөө тэдний хувийн нууцад хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс  хүсч байна.  Ойлгож байгаад баярлалаа" гэж мэдэгджээ. Испанийн “El Periodico”сонинд мэдээлснээр, Шакира өөрсдийн гэр бүлийн байшингаасаа Пикег хөөж гаргаад хэдэн долоо хоногийн нүүрийг үзэж байгаа юм.  Эх сурвалжийн мэдээлснээр, Пике тэр цагаас хойш ганц бие мэт  үдэшлэгийн амьдралын хэв маягтай амьдарч, багийнхантайгаа шөнөжин зугаацдаг болсон байна.

Аль аль  тал хууран мэхлэсэн  тухай мэдээлэл хийгээгүй ч сэтгүүлч Эмилио Перез  "Шакира салах шийдвэр гаргасан.  Ийм л байна” гэж ярьсан юм.

Хосууд 2011 оноос хойш хамт байсан ба 2010 оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний дуу болох "Вака Вака" дууныхаа клипний зураг авалтын үеэр танилцаж байжээ. Пикегийн баг тэр жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд сүүлийн тоглолтын үеэр Шакира үзүүлбэрээ толилуулсан юм.   

Шакира 2012 оны намар  инстаграм хуудсаараа дамжуулан хөлбөмбөгчний хамт шинэхэн хүнээ хүлээж байгаагаа шүтэн бишрэгчиддээ зарласан юм.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж