Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан шүүх бүрэлдэхүүн татгалзсанаар өнгөрсөн сард тодорхойгүй хугацаанд хойшилсон. Тэгвэл тус хуралдааныг зургадугаар сарын 8 буюу ирэх Лхагва гаригт товложээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд болсон боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн юм.
Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлээд буй.
Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэсэн билээ. Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн хүсэлтийг харгалзан, хаалттай явуулахаар болсон байна.
Хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдааныг хаалттай явуулах болсон асуудлаар тайлбар өгөхдөө "Хуульд заасны дагуу гэрч оролцуулах болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг ярих учир хурлыг хаалттай явуулах хүсэлтийг гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээж авсан. Н.Түвшинбаяр шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Нэр бүхий 10 гэрчийг дахин оролцуулна" гэсэн юм. Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
- 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Хэрэг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гарсан байдаг. Тодруулбал, Хан-Уул дүүргийн "MGT Mining LLC" компанийн захирал С.Гал-Эрдэнийн оффист уг зодоон болсон. Зодооны улмаас тархиндаа хүнд бэртэл авсан Улсын начин Э.Энхбат БНСУ-д очин удаан хугацаагаар эмчлүүлсэн ч бэртлээ даалгүй нас барсан юм.
Мулгуй бөхчид 2022-06-05 202.126.90.64
Энэ нөхөр хичнээн хүүхэн хүчиндснэн ил болчуул бас л аймар юм болно доо
зочин 2022-06-05 43.242.243.241
хэрэв шүүх хурал дахин хойшилбол Түвшинбаярын мөнгө дуусаагүйл байна гэж бодно. Ар гэр үр хүүхдүүд нь гэж байгааг Түвшинбхяр мэддэг болов уу
Bvx nasaar ni 2022-06-05 72.131.81.200
Amiig amiar.Bvx nasaar ni.Xuuli tegsh baix estoi.
Зочин 2022-06-05 213.87.162.229
!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme
Negvvn 2022-06-05 202.55.188.97
Ene Bulganiihan budliantai ylsyyd shvv odoo tsaazaar awbal yal n yag tohirno . Naizaa zodsoor n bgaad sanaatai alchihdag
Зочин 2022-06-05 202.55.191.130
hun alsan ni unen baihad avah yal ni todorhoi shorond hii. yug ni hoishluulaad baigaa yum be
Mongol 2022-06-05 103.229.122.122
Huuli buh hund tegsh handah estoi uuniig harj nna avraga bna uu azarga bna uu hamaagyi huul adil uilchil
Зочин 2022-06-05 202.9.46.51
Дахиад нэг сайн аавын хүүг алуулах гээгүй л юм бол энэ алуурчинг шоронд нь байлгах хэрэгтэй
Зочин 2022-06-05 69.128.174.41
Жудо гийн домог болсон тамирчиндаа Төрийн өршөөл үзүүлэх хэрэгтэй.
Зочин 2022-06-05 192.82.70.21
Танай ах дүүг алсан бол чи ингэж хуцах уу? Жинхэнэ мал
Зочин 2022-06-05 103.212.117.215
ээбээгийн сайт тэртээ тэргүй зовлонгийн далайд унасан энэ залууг зүхүүлж яах нь вэ
Зочин 2022-06-05 81.220.225.172
Бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заалт байна даа
Зочин 2022-06-05 64.119.19.24
Шүүх хурал нь хойшилно. Мөрийцсөн ч болно. Монгол улсын шүүхийн байгууллага товлосон хурлаа ч хийж чадахаа больтлоо дампуурсан.
зочин 2022-06-05 43.242.243.241
Төрөөс, түмнээс их мөнгө авсан даа "Идэмхий гэдэс эрдэмд дүлий" гэж айрагны хүүхэд хоосон тархитай, жаргал даахгүй их дээрэлхүү болсон дуулддаг. цаазын ялтай бол цаазлах л болсон хүн. Муу хүн дагаж АН д орж их онгирсон доо. шорондоо явах л болж үйлийн үрээ эдлэхээс яахав. Ард түмэн, хохирогчийн гэр бүл шударга шүүхийг харж байгаа. Харин маш тодорхой хэрэг дээр яагаад удаад байгааг нийтээрээ гайхаж байгаа. Түвшинбаяр маш их мөнгө зарсан байх.Шингэж чадахгүй бал цацаад бай.
Зочин 2022-06-05 202.9.40.209
Н.Түвшинбаяр АН-ын гишүүн болсноос хойш их догшин, ширүүн, дэрэлхүү, харгис зантай болсон доо. Улс төрөөс хол явах хэрэгтэй байсан юмаа. Мууг дагавал могой хорлол гэдэг үг яасан үнэн бэ. Цагтаа монголчуудыг их баярлуулж дэлхийд монголыг таниулж явсан гавьяатай хүн. Үнэхээр харамсалтай юм. Оросууд жудо бөхийнхөө ахлах дасгажуулагчаар ажлуулахаар олон удаа хүсэлт тавьж байсан боловч Түвшинбаяр монголдоо тамирчид бэлдэнэ гэж яваад ийм боллоо. Түүний төлөө маш их харамсаж байна.
Зочин 2022-06-05 103.10.21.229
Энэ алуурчинг яасан их гаргадаг юмбэ хурдхан зөв ялалаад ард түмнийг тайван байлга
Зочин 2022-06-05 103.212.117.215
Чамд чиний ойр дотнынхонд ийм дэндуу хэцуу асуудал тохиолдох едер ирэх вий. Олимпийн алт, менген медальтай хайран залуу. Хоеудаа харамсалтай. Бусдын мууд дурлаж болдоггуй юм. Залуус минь архинаас хол яв
Зочин 2022-06-05 192.82.76.209
Бадрууган эмнэлэгээ яөсөн бэ, Энэ хүхдүүд хайр даахгүй байна. Цалин, цолыг нь хураа:
Зочин 2022-06-05 192.82.80.148
Новшийн даварсан алуурчинг бүх насаар нь хорь