"Энэ жил махны борлуулалт муу байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.04-нд нийтлэгдсэн

"Энэ жил махны борлуулалт муу байна"

"Энэ жил махны борлуулалт муу байна"

Мах махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн стандарт, чанар аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр/2022.06.04/ Эмээлт дэх дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр болон нөөцийн мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүдээр орж, газар дээр нь ажиллажээ.


С.Амарсайхан:

-Махны асуудалтай холбоотойгоор дулааны аргаар мах боловсруулж, экспортлодог үйлдвэрүүд ямар байгааг, дотоодын мэх бэлтгэгч аж ахуй нэгжүүд ямар байгааг нээлттэй үзэж харж, ил далд зүйлгүй мэдээлж явна. Иргэдэд бодитой, үнэн мэдээлэл хүргэ. Болохгүй байгааг нь цэгцэлж, болж байгааг нь ил тод мэдээллэж, ойлгуул. Нөөцийн махыг бүрдүүлж, нийслэлчүүдийг хүнсний махаар хангаж байгаа аж ахуй нэгжүүдийнхээ асуудлыг сонсч, анхаараарай.

Хамгийн гол нь үүсч байгаа нөхцөл байдалтай холбогдуулан яг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг зогсоох эсвэл ямар нэгэн байдлаар удаашруулах, санхүүгийн алдагдалд оруулахгүй байх тал дээр нь анхаарч ажиллаарай.

Аж ахуй нэгжийн төлөөлөгч:

-Манай компани 2019 оноос хойш нөөцийн мах бэлтгэж байгаа. Эхний жилдээ Иран улс руу 100 тонн мах нөөцийн маханд бэлтгэсэн. Өнгөрсөн жил 350 тонн мах нөөцийн маханд бэлдэж, нийлүүлсэн. 2022 ондоо хоёр мянган тонн махыг нийслэлийн иргэддээ нийлүүлээд байна. Хоёр мянган тонн нөөцийн махныхаа 600 гаруйг нь үйлдвэрийн аргаар төхөөрсөн. Хятад руу адууны түүхий мах, чанасан мах экспортлох хүсэлтээ өгчихсөн байгаа.

Нөөцийн махны чанар стандартын тухайд гулуузаа шаардлагын дагуу л бэлдсэн. Хөрөөдөж, жижиглэж бэлдсэн. Манайх “Миний дэлгүүр”, “Макс” тэргүүтэй 100 гаруй дэлгүүрт нийлүүлж байгаа. 100 хувь үйлдвэр дээрээ төхөөрдөг гэж хэлэхгүй. Үйлдвэрийн аргаар төхөөрөхөөр махны өртөг өндөр гардаг.

Нөөцийн мах бол нийслэлийн суурин иргэдэд тогтвортой үнээр, тасралтгүй хангах зорилготой. Бид экспортоо тасалдуулахгүй явах хүсэлтэй. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махны хомсдолд орохоор экспортын махаа зогсоодог байсан. Тиймээс тийм асуудал бага үүсгэхийн тулд улс орондоо хувь нэмрээ оруулж байна.

Бүх зүйлээ барьцаанд тавьж, зээл авч энэ махыг бэлтгэж байгаа. Манай компани энэ жил 15 тэрбум төгрөгийн зээл авсан.

Дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн сардаа бараг дөрвөн тэрбум төгрөгийн төлөлт хийх шаардлагатай болсон. Энэ жил махны борлуулалт муу байна. Мөн нөөцийн махтай холбоотой элдэв цуурхал, бусад асуудал манайд нөлөөлж байна. Борлуулалтад сөргөөр нөлөөлж байна.

Яамны төлөөлөл:

-Энэ жил 23 аж ахуй нэгж, яамтай гэрээ байгуулан нөөцийн махыг бэлтгэсэн. Нийт 12 мянган тонн мах бэлдсэн. Нийт борлуулалтын хувьд дөрвөн мянгыг нь борлуулаад байна. 460 цэг, дэлгүүр, бөөний төвүүдээр дамжуулан худалдаалж байна. Сүүлийн өдрүүдэд нөөцийн махын борлуулалт саарсан учир өргөтгөсөн худалдааг долоо хоног бүрийн амралтын өдөр хийж байна. Үнийн тухайд анх гэрээ хийсэн үнээсээ хэд хэдэн удаа бууруулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж