Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдана | News.MN

Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдана

Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдана

Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдана
Д.Отгонжаргал

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээн Казахстаны Алматы хотод эхэлсэн билээ. Өчигдөр/2022.06.03/ тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 72, 77, 82, чөлөөт бөхийн 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон шигшээ барилдаан болов.

Эхний өдөр гурван медаль хүртсэн

Манай улсаас эмэгтэй дөрвөн бөх барилдснаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. 68 кг-ын жинд 2021 оны Азийн аварга З.Болортунгалаг мөнгө, 62 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, Э.Гантуяа, 68 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болов. 68 кг-д медальтнууд гурван биенээ тойрч ялсан ч оноо тоолоход Азийн хошой аварга Энэтхэгийн Дивья Какран тэргүүлсэн юм. Харин 57 кг-д барилдсан ОУХМ Х.Болортуяа медаль хүртэж чадсангүй.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 59, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Хүч үзсэн манай дөрвөн бөх бүгд медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа нар шигшээд шалгарч, эрэгтэйчүүдийн 125 кг-д "Осло-2021″ ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл, 50 кг-д Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал нар хүрэл медалийн төлөө барилдах юм.

Медалийн төлөөх барилдаан манай цагаар 20:00 минутад эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэхий 2022-06-04 202.55.188.44

Монгол улсын нэрийг сайнаар гаргаж байгаа бүх хүмүүст баярлалаа

Avatar

Зочин 2022-06-04 66.181.184.187

Энэ металаар яах гээд байгаам бэ?! Одоо больё оо.

Avatar

Зочин 2022-06-04 213.87.131.250

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/119gme

Avatar

Зочин 2022-06-04 192.82.82.156

Гайхуулаад байх юмгуй, нэг казак бехийн аавынх нь нэрэмжит л тэмцээн, шальтай юм биш

Avatar

Зочин 2022-06-04 192.82.76.108

Хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж сур.Ийм амжилт хялбар олдохгүй..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж