Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээн Казахстаны Алматы хотод эхэлсэн билээ. Өчигдөр/2022.06.03/ тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 72, 77, 82, чөлөөт бөхийн 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон шигшээ барилдаан болов.
Эхний өдөр гурван медаль хүртсэн
Манай улсаас эмэгтэй дөрвөн бөх барилдснаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. 68 кг-ын жинд 2021 оны Азийн аварга З.Болортунгалаг мөнгө, 62 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, Э.Гантуяа, 68 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болов. 68 кг-д медальтнууд гурван биенээ тойрч ялсан ч оноо тоолоход Азийн хошой аварга Энэтхэгийн Дивья Какран тэргүүлсэн юм. Харин 57 кг-д барилдсан ОУХМ Х.Болортуяа медаль хүртэж чадсангүй.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 59, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Хүч үзсэн манай дөрвөн бөх бүгд медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа нар шигшээд шалгарч, эрэгтэйчүүдийн 125 кг-д "Осло-2021″ ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл, 50 кг-д Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал нар хүрэл медалийн төлөө барилдах юм.
Медалийн төлөөх барилдаан манай цагаар 20:00 минутад эхэлнэ.
Холбоотой мэдээ