Япон дахь хамгийн эртний хятад ресторан дампуурчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.04-нд нийтлэгдсэн

Япон дахь хамгийн эртний хятад ресторан дампуурчээ

Япон дахь хамгийн эртний хятад ресторан дампуурчээ

Япон улсад 138 жилийн турш үйл ажиллагаа явуулсан "Хайчинроу" гэх хятад ресторан гол салбараа хааж, дампуурлаа зарлажээ. Тус ресторан Мейжигийн сэргээн босголтын үед хотод нүүж ирсэн гадаадынханд үйлчлэх зорилгоор Ёкохама дахь хятад хороололд 1884 онд нээгдсэн аж.

"Хайчинроу" ресторан цар тахлын улмаас үүссэн хүндрэлээс үүдэн зээлдэгч нарын хүсэлтээр дампуурлын хүсэлт гаргахад хүрчээ. Ингэснээр 300 сая гаруй иенийн өрөө барагдуулсан байна.

Ресторан 2007 оны гуравдугаар сарын сүүлээр 10.8 тэрбум иений орлоготой ажиллаж байв. Гэвч 2016 оны гуравдугаар сар гэхэд орлого нь 6.5 тэрбум иен болж огцом буурчээ. Улмаар цар тахлын хямрал ресторанд сүүлчийн цохилт болсон аж.

"Хайчинроу" ресторан нь Токио, Осака, Китакюшү гэх гурван хотод салбартай ч өөр, өөр компаниуд ажиллуулдаг байна.

ЭХ СУРВАЛЖ: THE NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж