"Цаг үеэ олсон “Талын Монгол” брэнддээ баярлалаа"

Хуучирсан мэдээ: 2022.06.04-нд нийтлэгдсэн

"Цаг үеэ олсон “Талын Монгол” брэнддээ баярлалаа"

"Цаг үеэ олсон “Талын Монгол” брэнддээ баярлалаа"

"Талын Монгол" брэндийн зүгээс ахмадууддаа махны онцгой үнийн урамшууллыг зарлажээ. Тус брэндийн зүгээс зургадугаар сарын 04, 05-ны өдрүүдэд гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан, чанартай хонины гулуузыг нэг кг нь 7500 төгрөгөөр борлуулж байгаа аж.

Тодруулбал, өдөрлөгт түрүүлж ирсэн эхний 100 хэрэглэгч Дорнод аймгаас бэлтгэн нийлүүлсэн I зэргийн хонины гулууз нэг кг нь 7500 төгрөгөөр худалдаж авах боломжтой бөгөөд ахмадуудын хувьд дараалал харгалзахгүйгээр хоёр өдрийн турш хамгийн онцгой үнээр (7500₮) махаа худалдан авах сайхан боломж гарч иржээ.  

Өнөөдөр/2022.06.04/ “Талын Монгол өдөрлөгийн эхний өдөр зочилж, худалдан авагчдын сэтгэгдлийг сонслоо.

н.Сувд:

-Өнөөдрийн үйл ажиллагаа цагаа олсон, сайхан үйл явдал байна. Настай хүмүүс ирлээ гэхэд үнэ нь боломжийн байна. Дажгүй санагдлаа. Энэ өдөрлөгийг үе үе зохион байгуулвал гоё юм байна. Ер нь энэ брэндийн хэрэглэгч. Гэрт шууд хүргэж өгдөг. Эвдээд, бэлдчихсэн байдаг нь таалагддаг. Махны амт, чанар янзын ш дээ. Ядаж л гарал үүсэл нь тодорхой. Хэрэглэгч нар дуртай байдаг. Би бол хүргүүлж авах бүр дуртай.

С.Алтанцэцэг:

-Сая мах авлаа. Зохион байгуулалт сайн байна. Амталгааны асар руу нь орж, мах амтлаад л явж байна. Амт нь ч зүгээр.

Б.Баярбаатар:

-Ирээд удаагүй байна. Мах ачсан машинууд нь цуварч зогссон байна. Цаана нь амталгааны асар байна. "Грийн Групп"-ийг өмнө нь олон удаан сонсч байсан болохоор чанартай, эрүүл мэндэд нийцсэн хүнс л худалдаалдаг гэж боддог. Тэр утгаараа л эдний бүтээгдэхүүнүүдийг сонгодог. Мөн хэрчсэн гурил, гоймон, будааг нь хүнсэндээ хэрэглэдэг.

Э.Дашдэмбэрэл:

-Дөнгөж сая ирлээ. Сайн танилцаж амжаагүй л байна. Мах авах гээд л зогсч байна. Ийм өдөрлөг олон байвал түмэнд хэрэгтэй л байна ш дээ. Урьд нь бууз, баншийг нь хэрэглэж байсан. Амт, чанар нь гайгүй.

Э.Ариунсайхан:

-Хөгшчүүддээ махыг нь бэлдээд явж байна. Сайхан хямдхан үнэтэй байна. Үүнд нь баярлаж байна. Жаахан оочер ихтэй байх шиг байна. Ийм цаг үед махыг ийм хямдхан үнээр зардаг өдөрлөг олон хийгээсэй. Сая амталгааны асраар нь орлоо. Амталсан гахайн мах гоё амттай байлаа. Будаа бас хямдарчихсан гоё байна. Үргэлжлүүлээд ийм өдөрлөг хийвэл зүгээр. Хүмүүс их ирэх байх. Хөгшчүүд махаа хямдхан авахыг л хүсч байгаа ш дээ. Сайхан махтай Монгол оронд байж махаа үнэд оруулаад байвал хэцүү.

Өдөрлөг зургадугаар сарын 04, 05-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд "Таван шар"-ын урд талд, үйлдвэрийн гудамж Улаанбаатар менежментийн зүүн талд байрлах "Грийн Групп"-ийн төв оффисын гадна талбайд болж байна. 

"Талын Монгол" брэндийн зүгээс хэрэглэгчиддээ дараах зүйлсийг амлаж байгаа гэнэ.

  • Гарал үүсэл нь тодорхой 
  • Үйлдвэрийн орчинд олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэсэн
  • Уламжлалт аргаар боловсруулсан
  • Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр баталгаажсан 
  • Эрүүл ахуй, үйлдвэрлэлийн чанар стандарт хангасан хонины гулуузыг зах зээлийн хамгийн онцгой үнэ 

Мөн  “Слава”, “Сакура”, “Sunsea”, “Аншан” брэндээс хүссэн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан авахаас гадна мэргэжлийн тогоочийн гарын хоолыг амталж, үндэсний брэндийн амт, чанарыг мэдрэх боломж хүлээж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг 7777-0055 утсаар авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж