Олимпийн хороо хашаагаа буулгаж, ногоон байгууламж барьж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.04-нд нийтлэгдсэн

Олимпийн хороо хашаагаа буулгаж, ногоон байгууламж барьж эхлэв

Олимпийн хороо хашаагаа буулгаж, ногоон байгууламж барьж эхлэв

Олон улсын олимпийн хорооны спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж буй. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ы хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хан-Уул дүүргийн газрын албатай хамтран өнөөдөр/2022.06.04/ эхлүүлжээ.

Үүний хүрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачилгаар МҮОХ-ны гаднах хашааг буулгаж, оронд нь мод тарих, хашаан доторх мянга орчим м2 талбайг мод, зүлэг, цэцэг бүхий, иргэд амарч зугаалах зориулалттай бичил цэцэрлэгт хүрээлэн болгох ажил хийгдэж байгаа аж.

Бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж, зургадугаар сарын 23-нд болох олон улсын олимпийн өдрөөр цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийхээр төлөвлөж байгаа юм.

МҮОХ-ны хувьд ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссыг шинээр байгуулсан гэнэ. Комиссын зүгээс МҮОХ-ны гишүүн байгууллагуудад хандан “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриалгыг гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж