Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал маргааш дуусна

Хуучирсан мэдээ: 2022.06.04-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал маргааш дуусна

Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал маргааш дуусна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долоо хоногийн хугацаа маргааш /2022.6.5/ 23:00 цагт дуусна.

Засаг даргын тавдугаар сарын 29-ний өдрийн А/230 дугаар захирамжаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулж долоо хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжсэн юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдахыг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд, түүгээр үйлчлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хориглосон.

Сэлэнгэ аймагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлэхдээ, "Өчигдөр өглөө 06:00 цагт аймгийн удирдах бүрэлдэхүүн, Онцгой комиссын гишүүд, орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дарга нарт “Цугларал" дохио өгч, тус аймагт тохиолдож болзошгүй аюул гамшиг, ялангуяа газар хөдлөлтийн эрсдэлтэй холбоотой цагийн байдал өгсөн. Үүгээр команд штабын сургууль эхэлсэн. Энэ удаагийн сургууль гамшгийн удирдлагын шинэчлэлтэй холбоотой явагдаж буйгаараа онцлогтой.

Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг үзсэн. Энэ төлөвлөгөөнд газар хөдлөлттэй холбоотой зарим асуудлыг орхигдуулсан байна лээ. Үүнийгээ газар дээр нь боловсруулаад, шинэчлээд, бичээд явж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шуурхай штабт ажилласан туршлага бидэнд бий.  Гэхдээ олон асуудал байгааг ажигласан. Тухайлбал, төлөвлөгөөнд тусгачихсан ажлаа зохион байгуулах гэтэл хүн ч олдохгүй, машин техник ч байхгүй, удаад байдаг. Ийм зүйл их гардаг. Иймээс энэ бүхнийг арилгах ёстой. Стандарт ажиллагааны журмаа эхнээс нь цэгцтэй болгох хэрэгтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж