Шанхайн хөл хориог 2 сарын дараа цуцлав

Хуучирсан мэдээ: 2022.06.04-нд нийтлэгдсэн

Шанхайн хөл хориог 2 сарын дараа цуцлав

Шанхайн хөл хориог 2 сарын дараа цуцлав

Шанхайд хотыг бүхэлд нь хамарсан хөл хориог бүтэн хоёр сарын дараа цуцалсан боловч нэгхэн өдрийн дараа олон дүүрэгт дахин хөдөлгөөний хязгаарлалт тогтоожээ. Бээжингийн эрх баригчдын барьж буй цар тахлыг тэглэх бодлогын улмаас Шанхайн 25 сая оршин суугч сүүлийн хоёр сарын турш гэртээ хоригдож, хоол хүнсээ гаднаас квотоор авч байгаа юм.

Хэдийгээр Шанхайд хөл хориог цуцалсан боловч халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзсэн бүсүүдэд хязгаарлалтыг дахин сэргээсэн байна. Улмаар хоёр сая орчим хүн дахин хөл хорионд оржээ.

Шанхайн албаныхны мэдээлснээр хотын Жин-ань, Пудон дүүргүүдэд халдварын эрсдэл дунд зэрэг гэж үнэлэгдсэн учраас оршин суугчид 14 хоног гэртээ тусгаарлагдсаны дараа гарч болох гэнэ. Халдвар бүртгэгдсэн дээрх хоёр дүүрэгт нэгдүгээр хавьтлын 26, дам хавьтлын 106 хүнийг олж тогтоон тусгаарласан байна. Түүнчлэн 470 мянган хүнийг дахин шинжилгээнд хамруулжээ.

Шанхайн бизнес, дэлгүүрүүд нээгдэж, метро, автобус үйлчилгээгээ сэргээсэн боловч оршин суугчид 72 цагийн дотор шинжилгээ өгч, сөрөг хариутай байх нөхцөлд нийтийн тээврээр үйлчилүүлэх гэнэ.
Хятадын Коммунист намын суртал ухуулгын "People’s Daily" сонинлд Пүрэв гаригт Шанхайг хамгаалах арга хэмжээ өндөр амжилтад хүрснийг магтан дуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж