Зуслан чиглэлийн нийтийн тээврийн тоог нэмнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.04-нд нийтлэгдсэн

Зуслан чиглэлийн нийтийн тээврийн тоог нэмнэ

Зуслан чиглэлийн нийтийн тээврийн тоог нэмнэ

Урин дулаан улирал ирж хүүхэд багачуудын амралт эхлэж, иргэд зусландаа гарах гэж яарсаар. Үүний зэрэгцээ зуслан руу чиглэсэн авто замын хөдөлгөөн болон зорчигчдын тоо эрс нэмэгдсэн. Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ. Ирэх долоо хоногийн Даваа гаригаас /2022.6.6/ дараах гурван чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг уламжлал ёсоор эхлүүлэх юм. Үүнд:

ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /35 минут тутамд/

ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /1 цаг тутамд/

ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэл /2 цаг тутамд/

Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг  хангасан байна. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авах аж.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж