Төв цэвэрлэх байгууламж ирэх онд ашиглалтад орно гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.04-нд нийтлэгдсэн

Төв цэвэрлэх байгууламж ирэх онд ашиглалтад орно гэв

Төв цэвэрлэх байгууламж ирэх онд ашиглалтад орно гэв

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаанаар Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг хэлэлцсэн. Хуралдаанд БОАЖЯ-ны Усны газрын дарга Ш.Мягмар оролцсон юм. Энэ үеэр шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн талаар гишүүд асууд тодруулсан юм. БОАЖЯ-ны Усны газрын дарга Ш.Мягмарын мэдээлснээр Төв цэвэрлэх байгууламж БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа бөгөөд 2023 онд ашиглалтад орох гэнэ.

Шинэ байгууламж хоногт 250 метр куб цэвэрлэх хүчин чадалтай бол одоогийн цэвэрлэх байгууламж хоногт 170 метр куб бохир усыг цэвэрлэдэг аж. Хоёр цэвэрлэх байгууламжийг ашигласнаар нийтдээ 420 метр куб усыг хоногт цэвэрлэх боломжтой болох гэнэ.

Цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 2020-2021 онд цар тахлын улмаас царцаж, хойшилсон аж. Одоогийн байдлаар Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр барилгын явц 43 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь хүчин чадлаасаа 3-5 дахин ачаалалтай болж, ашиглалтын хугацаа дууссан. Шинэ байгууламж барих шаардлагатай болсон ч хөрөнгө байхгүй тул шинэчлэлийн ажил хойшлогдсоор 2020 онд БНХАУ-ын Засгийн газрын 262.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барилгын ажлыг эхлүүлсэн.

Шинэ төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдана. Нийт 17.7 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.

Одоогийн цэвэрлэх байгууламж нь стандартын шаардлага хангахаа больсноос Толгойт буюу хуучнаар Орбитын тойрог орчимд амьдардаг иргэд  лагийн өмхий  үнэрт олон жил эрүүл мэндээрээ хохирон амьдарч буй. Эдгээр айл өрхүүд зундаа цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрт, өвөлдөө сайжруулсан шахмал түлшний хөө тортогт дарлуулдаг.

Бүтээн байгуулалтад ажиллах хүчний хувьд  50-иас доошгүй монголчууд байхаар гэрээндээ тусгасан бол тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь БНХАУ-аас импорлохоор болжээ. Энэ жил Хятадаас 500 ажилтан, дотоодоос туслан гүйцэтгэх 10 гаруй компанийн 1000 орчим ажилтан ажиллаж байна.

Цэвэрлэх байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Францын “Артелиа Вил энд Транспорт” компанийн ТЭЗҮ-ийг үндэслэн, БНХАУ-ын Шанхай хотын Инженерийн зураг төслийн институт гүйцэтгэжээ. Төслийн хэмжээнд нийт 45 нарийвчилсан зураг гарсан. Эдгээрийг монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” болон “Криетив монголия” компанийн түншлэл хариуцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж