Орос, Украины дайны гэмгүй хохирогчид нь африкчууд гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.04-нд нийтлэгдсэн

Орос, Украины дайны гэмгүй хохирогчид нь африкчууд гэв

Орос, Украины дайны гэмгүй хохирогчид нь африкчууд гэв

Африкийн холбооны тэргүүн Маки Салл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа, "Орос, Украины дайнаас болж гэм зэмгүй Африкийн орнууд хохирч байна. Тиймээс ОХУ бидэнд туслах ёстой" гэж мэдэгджээ.

Африкийн холбооны тэргүүнтэй уулзсаныхаа дараа Путин бордоо, үр тарианы экспортын хоригоо сулруулах тухай мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Мөн Украинаас улаан буудай олон улсад нийлүүлдэг тус улсын боомтуудад ОХУ хяналтаа тогтоож, хориг саад болж буй гэх мэдээллийг Путин үгүйсгэжээ.

Дэлхийн гурилны зах зээлийн 30 хувийг Орос, Украин хангадаг бөгөөд ОХУ нь бордоо, Украин нь ургамлын тосны гол экспортлогч орнууд юм. Тэгвэл Африкийн орнуудын гурилны хэрэгцээний 40 гаруй хувийг дээрх хоёр орноос импортолдог байна. Харин гурилны нийлүүлэлтийн 80 хувь нь дамждаг Хар тэнгис дэх Украины боомтуудад оросууд хориг саад хийх болжээ.

"Боомтууд хаагдсанаар олон улсад их өлсгөлөн болж, буудайн хомсдолоос болж 1.4 тэрбум хүн дүрвэнэ" гэдгийг НҮБ-ын хямралын зохицуулагч Амин Авад анхааруулсан билээ.

ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украинд дайн эхлүүлснээс 100 хоногийн дараа Африк тивд хүнсний үнэ хөөрөгдөж эхэлсэн байна. НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн дарга Майк Данфордын хэлснээр 80 гаруй сая хүний хүнсний аюулгүй байдал алдагдаж, Африкт их өлсгөлөн болохыг анхааруулсан байна. Нөхцөл байдлаас шалтгаалан Чад улс хэдийнэ хүсний онц байдал зарласан юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж