Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
"ЗӨВШӨӨРЛИЙН ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ХҮНД СУРТАЛ, АВЛИГА БУУРНА"
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай Зөвшөөрлийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-Уг хууль батлагдсанаар иргэдэд ямар ач холбогдолтой вэ. Бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн зөвшөөрөлтэй холбоотой дарамт байхгүй болно гэж ойлголоо?
-Зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар нэгт, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болно. Тухайлбал хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл олгохгүй, зөвшөөрлийн төрлийг нэмэгдүүлэхийг хуулиар хориглоно, мөн зөвшөөрлийн бүхий л ажиллагааг нээлттэй ил тод, шуурхай явуулах зарчмын хүрээнд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд зөвшөөрлийг олгох, эсхүл татгалзах хариуг зөвшөөрөл хүсэгчид өгөх, өгөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг байна.
Хоёрдугаарт, хуульд зааснаас бусад үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж чөлөөтэй эрхлэх боломж бүрдэнэ. Гуравт, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа ил тод нээлттэй болно.
Үүн дээр цахим технологи ашиглаж, хүнээс хамаарах хүчин зүйлүүдийг аль болох бууруулах юм. Зөвшөөрлийн харилцааны хамгийн чухал нь ил тод байдлыг хангах. Дөрөвт, зөвшөөрөл дагасан авлига гаарч байгаа нэг шалтгаан нь нэгдсэн мэдээллийн сан байдаггүйтэй холбоотой. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь мэдээж, зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн сан. Төрийн аль байгууллага, төрөөс эрх шилжүүлж авсан мэргэжлийн холбоод ямар, ямар зөвшөөрөл олгосон байдаг, зөвшөөрөл хүсч байгаа иргэн, аж ахуй нэгжид зөвшөөрөл олгохгүй байх үндэслэл, бүрдүүлэх бичиг баримт, тушаах улсын тэмдэгтийн хураамж зэрэг бүх мэдээллийг ил болгох юм.
Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээний хүнд суртал арилах, авлига, албан тушаалын гэмт хэрэг үүсэхгүй байх нөхцөл бүрдэж, авлигын хэрэг тодорхой хэмжээнд буурна гэж харж байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ДЭЛХИЙД БИД ТЭНЭГЭЭРЭЭ ГАЙХАГДАХ НЬ БАЙНА"
"Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнтэй Эрүүгийн хуулийн төсөл дэх доромжлох заалтын талаар ярилцлаа.
-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөлд доромжлох заалт оруулж ирлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг заалт, сэтгүүлч комедианд хамаагүй хэмээн тайлбарлаж буй. Энэ талаар ярилцлага эхлүүлье?
-Бид 2017 онд Эрүүгийн хуулиас доромжлох, гүтгэх заалтыг амжилттай халж чадсан. Нөгөө талаас илт худал мэдээлэл гэдэг томъёолол оруулж ирэхдээ хэт өргөн хүрээнд оруулж ирсэн учраас уламжлалт гэмт хэрэг хэмээн ойлгон, шийтгэл оногдуулж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн давхардал үүсэх гэж байна. Бие даасан гэмт хэрэг буюу 13.15-аар доромжлох заалтыг оруулж ирэх шаардлага байхгүй. Хоёрдугаарт, Эрүүгийн хууль тогтвортой байх ёстой. Хэн нэгэн улстөрчийн үзэмж, Засгийн газар солигдож буйгаас үл хамаарч байх ёстой. Таван жилийн өмнө Эрүүгийн хуулиас хассан гэмт хэргийг одоо дахин оруулж ирж буй хууль ёсны шаардлагыг “тэд” тодорхойлж чадахгүй байна. Тухайн хууль тогтоомжийн зүйл заалт, хэрэгцээ шаардлагыг тандан, судалгаа хийх ёстой. Гэтэл судалгаа байхгүй байна. Энэ нь хэн нэг субъектийн хүсэл зорилго биш юм. Нөгөө талаас чөлөөт шүүмжлэл, эрүүл нийгмийн дуу хоолой болох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарах эрсдэлтэй.
Доромжлох заалт сэтгүүлч комедианд хамаарахгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь өнөөдрийн Эрүүгийн хуулиар боломжгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын бүх иргэнд хамаатай.
Доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараахыг ажил үүргийн хувиар итгэмжлэн хариуцна гэдэг нь сэтгүүлч, комедианууд биш юм. Энэ бол хуулийн дор тайлбар хэсгээр орох боломжгүй. Үнэхээр оруулах байсан бол адаглаад хуулийн төсөл дээр тусгахгүй яасан юм бэ. Сэтгүүлч, комедиан хариуцлага хүлээхгүй байна гэж байхгүй. Энэ бол улс төрийн арга заль буюу олон нийтэд таалагдах гэсэн явцуу ашиг сонирхол, оролдлого болоод буй юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"БИ ТАЙЗАН ДЭЭР ГАРАХААРАА ТЭС ӨӨР ХҮН БОЛЧИХДОГ"
Дуучин Укатай /Д.Уламбаяр/ ярилцлаа.
-Тухайн үед “Киви” хамтлагийг байгуулахад сонсогчид хэрхэн хүлээн авч байв?
-Тэр үед яагаад ч юм хүмүүс юу гэж бодох бол гэж их эмээдэг байсан. Дуулж чадахгүй ам барьдаг, олон төрлийн орос монгол нь мэдэгдэхгүй гэж арьс өнгөөр хүртэл ялгаварладаг байв. Тэр бүхнийг яаж хүлээж авахаа ойлгохгүй, хэцүү санагдана. Гэхдээ миний хувьд илүү эрч хүч авч, илүү зэвүүн баймаар цөм авмаар санагддаг байсан. Ер нь янз бүрээр хүмүүс үзэл бодлоо тулгах үед толгой ажиллаж эхэлдэг.
Хамтлаг дөнгөж өөрсдийгөө танилцуулж байхад хэзээ ч хүлээж авахгүй юм шиг “Одоо яанаа” л гэж боддог байсан даа.
-Эмэгтэй хүн карьераа хөөх үү, сайн хань, ээж байх уу гэдэг сонголттой нүүр тулдаг. Дуучин Укагийн хувьд карьер, амьдрал хоёроо зэрэгцүүлж чадаж байгаагийн нууц нь?
-Би хамтлагт байхдаа ирээдүйд гэр бүлтэй болохгүй гэж боддог байлаа. Яагаад гэвэл урлагийн хүн аз жаргалтай гэр бүлтэй байх боломжгүй гэж боддог байсан. Нөхөр бол яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн айдастай гэр бүлтэй болохыг хойш тавьдаг. Бас Б.Ангирмаа багш маань “Та нар над шиг байж болохгүй шүү” гэж хэлдэг байсан. Эргэн тойрныхоо сайхан хүмүүсээс урам зориг авч, би яагаад ингэж амьдарч болохгүй гэж. Өөрийгөө илүү нандигнан хадгалж ирээдүйн нөхөртөө бэлдэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Би ер нь одоо ч гэсэн гэр бүлээ ил байлгахыг хүсдэггүй. Энэ бол хүний хувийн амьдрал учраас урлаг уран сайхныг хольбол цаашдаа ялгаж салгахад хэцүү шүү дээ.
Урлагийн хүн урлаг талаараа л олны танил байх нь зүйтэй гэж боддог. Манай хүүхдүүд том болсны дараа өөрсдөөс нь асууж, хүсэхийн бол нээлттэй байна. Одоохондоо ичээд байдаг учраас тайван байлгахыг хүсдэг.
Өнгөрсөн долоо хоногт “Voice” шоу амжилттай явж дууслаа. Өөрсдийгөө том амжилт гаргасан гэж дүгнэж буй. Удахгүй болох тоглолт маань хамгийн олон үзэгчийг тооцоолсон гэдгээрээ онцлог. Дараа нь балетын жүжигт тоглоно. Дээрээс нь хүүхдүүд маань сургууль цэцэрлэгтээ явж, сайхан хүмүүжиж байна. Энэ бол миний мөрөөдлийн цаг үе, амьдрал. Дараа нь тэр жилийн өдийд ийм ачаалалтай байсан өнөөдөр үр шимээр нь ингэж сууж байна даа гээд суух байх даа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ