Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий аймгийн нутгаар, маргааш өдөртөө Хэнтий, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зургадугаар сарын 5-наас 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 5, 6-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, 7-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус.
Бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ