Эрээний хилийг өнөөдөр түр хаасан

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Эрээний хилийг өнөөдөр түр хаасан

Эрээний хилийг өнөөдөр түр хаасан

Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Covid-19 халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хязгаарлалт тогтоосон талаар ГХЯ-наас өчигдөр /2022.06.02/ мэдээлсэн. Гэхдээ одоогоор Эрээн- Замын-Үүд  боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар мөн онцолсон юм.

Замын-Үүд боомт болон авто замаар өчигдөр ачаа, суудал, тусгай зориулалтын импортын 58 тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн байна. Харин үдээс хойш орж ирэх байсан чингэлэг бүхий ачаануудыг хилээр гаргаагүй аж.

Эрээн хотын Худалдааны товчооноос зургадугаар сарын 3-ны өдөр Луут завины баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор хил хааж, зургадугаар сарын 4-нд хил нээх талаар мэдэгдэл ирүүлсэн талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж