Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ы гүйцэтгэх зөвлөл хуралдаж, “Парис-2024” зуны олимпод оролцох Монголын багийн ахлагчаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргажээ.Багийн ахлагчаар томилогдсон тухай тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр гардуулж өгсөн аж.
Мөн энэ үеэр Д.Сумъяабазарын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнажээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хувьд тамирчин ахуйдаа “Атланта-1996”, “Сидней-2000” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байв. Тэрбээр Атлантагийн олимпийн нээлтэд Монголын багийн тугийг залсан бол энэ удаа Парисын олимпод оролцох Монголын багийн ахлагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээхээр болж байна.
Холбоотой мэдээ