Мүн Жэ Иний гэрийн ойролцоо жагсахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Иний гэрийн ойролцоо жагсахыг хориглов

Мүн Жэ Иний гэрийн ойролцоо жагсахыг хориглов

Өмнөд Солонгосын зүүн өмнөд Янсан хотод тус улсын ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний гэр байдаг. Түүнийг албан тушаалаа хүлээлгэж өгснөөс хойш жагсагчид болон консерватив идэвхтнүүд гэрийнх нь ойролцоо эмх замбараагүй байдал үүсгэх болжээ. Тиймээс цагдаа нар өнөөдөр /2022.06.03/ экс ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо жагсаал цуглаан хийхийг хориглов.

Мүнийг эсэргүүцэгчдийн жагсаалыг ийн хориглож буй нь анхны тохиолдол биш юм. Гэхдээ экс ерөнхийлөгчийн гэр болон түүний ойр орчимд жагсаал цуглаан хийхийг бүрэн хориглосон нь анхны удаа болж байна.

Мөн Сovid-19 вакцины улмаас хэвийн бус хариу үйлдэл үзүүлсэн хохирогчид болон тэдний ар гэрийнхэн хоёр ч жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байсныг Янсан хотын цагдаагийн газраас болиуллаа. Дээрх жагсаалууд нь Мүний гэр болон Пёнсан тосгоны ойролцоох олон нийтийн танхимын өмнө зохион байгуулах гэж байжээ. Вакцины хохирогчид долдугаар сарын 1-нийг хүртэл дээрх хоёр байрлалаас гадна тосгоны 13 байршилд жагсаал хийхээр төлөвлөсөн гэв.

Мүн Жэ Ин болон түүний эхнэр Ким Жун Сок нар Мягмар гаригт консерватив бүлгийн дөрвөн жагсагчийн эсрэг гомдол гаргасны дагуу уг арга хэмжээг авчээ. Жагсагчдыг Мүний гэр бүлийг доромжилж, гүтгэсэн гэж үзэж байна.

Өдгөө Мүний гэр бүл амьдарч буй Пёнсан тосгон нь Сөүлээс зүүн өмнө зүгт 420 км зайд оршдог. Тус тосгон нь ердөө 54 өрхтэй хөдөөгийн нам гүн тосгон гэдгээрээ алдартай.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж