"Дугуй цагааныг нурааж байгаа бол энэ хауснуудыг ч гэсэн буулга"

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

"Дугуй цагааныг нурааж байгаа бол энэ хауснуудыг ч гэсэн буулга"

"Дугуй цагааныг нурааж байгаа бол энэ хауснуудыг ч гэсэн буулга"

Нийслэлээс албадан нураасан Дугуй цагаан амралтын газрын эзэд өнөөдөр/2022.06.03/ мэдээлэл хийлээ.


Тус амралтын газрын төлөөлөгч:

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ганц байгууллага нь манайх. Улаанбаатарын бүх амыг хаачихсан, хаус баригдчихсан. Одоог хүртэл аялал жуулчлалын зорилгоор ажиллаж байсан нь ганцхан амралтын газар манайх байлаа. Цар тахал гээд сүүлийн хоёр жил манай үйл ажиллагаа зогссон. Гэтэл муухай байна гэдэг үзэмжээр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газрыг хотын дарга шийдвэрээр нураачихлаа. Нэг ёсондоо иргэн хүний гэрийг үзэмж муухай байна гэдэг шалтгаанаар нураачихлаа. Энэ даамжраад аж ахуй нэгжүүдийг, ажил олгогчдын сүйтгээд байвал улс орон өөрөө хэзээ ч хөгжихгүй.

 

Цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй 2-3 жил боллоо. Бид жил бүр хөрөнгө оруулалт хийж байлаа. Бид мянган мод тарьсан, зам тавьсан, нийтийн бие засах газар барьсан. Гэтэл хүний хувийн эд хөрөнгийг улс маань үүрийн 04:00 цагаас эхлэн дээрэмдлээ. Хоёр жилийн өмнө маш гоё зураг төсөлтэй самбар байсан. Хүүхдийн тоглоом, усан оргилуур барина гээд гоё самбар байсан. Одоо бол надад хаус л харагдаж байна. Хэзээ ч энэ хаус руу дайрахгүй шүү дээ. Монгол иргэний өмчийг нэг л өдөр ингээд нураачихдаг юм байна. Гэтэл иргэдийнх эрүүл мэндтэй холбоотой махны асуудал гараад байхад хэн ч үүрийн 04:00 цагт хөдлөхгүй, объектыг нь нураахгүй байна. Энэ мэт Монголын ард түмэндээ хатуу хандаж буй асуудлууд байна. Гадаад байгаа юм шиг л санагдаж байна.

 

Амралтын газрын менежер:

-Бид амралтын газартаа засварын ажил хийхээр төлөвлөж байсан. Гэвч цар тахлын улмаас бүтээн байгуулалт байтугай засварын ажил ч хийж чадсангүй. Энэ хавар бид У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж мод тарьж эхэлсэн байсан. Мөн шат, сагсны талбайгаа сайжруулж байлаа. Хотын өнгө төрхөнд муугаар нөлөөлж байна гэх шалтгаанаар нураасанд гомдолтой байна. Хүн хэзээ ч хүүхдээ царай муутай, тархи дутуу гэж гэрээсээ гаргаад хаядаггүй. Бид хоёр жил үүд хаалгаа иргэдэд нээлттэй байлгасан. Эдгээр хүмүүс л өнгө төрхийг нь ийм болгосон. Нэг эргээд ирэхэд л архины шил, тоосго шидчихсэн, хаалгыг нь эвдэлчихсэн байдаг байсан.

Үнэхээр л хотын хөгжилд хувь нэмрээ оруулахгүй байна гээд манай гэрүүдийг нурааж байгаа бол энэ хауснуудыг ч гэсэн буулга. Эдгээр хауснууд аялал жуулчлалын бүс нутгуудад яах гэж баригдсан юм бэ. Хаус дотроо аялах юм уу. Тиймээс бид шаардлага хүргүүлж байна. 20 жил сэтгэл зүрхээ зориулан ажилласан хүмүүс хаачих юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж