Харвардын анагаахын сургуулийн молекул биологич Дэвид Синклэрийн лабораторит хөгшин хулгана дахин залуужив. Эрдэмтэд хөгшрөл явагдсан эсийг анх байсан үүдэл эс болгож хувиргах уургийг ашиглажээ.
Ингэснээр Синклэр болон түүний баг хулганы хөгшрөлийг ухраасан байна. Синклэрийн баг хамт олон 2020 оноос хойш торлог бүрхэвч нь гэмтсэн, хөгшин хулганууд дээр туршилт хийж байсан аж.
Тэгвэл хулганууд дахин хараа орж, эрүүл чийрэг бие махбодтой болжээ.
Туршилтад орсон хулганууд сараас удаан амьдрахгүй гэх тооцоолол байсан ч зургаан сарын турш эрүүл чийрэг, хурц хараагаа хадгалж чадсан аж. Синклер “BBC”-д ярихдаа "Хэрэв бид хөгшрөлийг буцаах юм бол өвчлөл гарах ёсгүй.
Өнөөдөр бид 70 насандаа хорт хавдар, 80 насандаа зүрхний өвчин, 90 насандаа Альцгеймер өвчнөөр өвчлөх вий гэж санаа зоволгүйгээр хэдэн зуун жил амьдрах технологи бидэнд бий. Энэ нь бидний ихэнх хэзээ тохиолдох вэ гэсэн асуултыг үгүйсгэж байна" гэж ярив.
Хулганыг сэргээсэн генетикийн интервенц нь хүмүүст адилхан нөлөө үзүүлэх эсэх талаарх судалгаа эхний шатандаа байна гэж Синклэр хэлэв. Хүн дээрх туршилтууд дуусч, дүн шинжилгээ хийж, аюулгүй, амжилттай бол холбооны тамга авахад шаардагдах хэмжээнд хүрэх хүртэл олон жил болно.
Мөн тус Синклэрын баг залуу насаа хадгалах ганц арга нь эрүүл амьдралын хэв маяг гэв. Тус баг хамт олон хулганы туршилт амжилттай болсон тул хүн дээрх үр дүн хэрхэн гарахыг тэсэн ядан хүлээж байгаа аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ