Бразилд аадар борооны улмаас 126 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Бразилд аадар борооны улмаас 126 хүн амиа алдав

Бразилд аадар борооны улмаас 126 хүн амиа алдав

Бразилын Ресифе хотод өнгөрсөн долоо хоногт хүчтэй аадар бороо орсны улмаас 126 хүн амиа алджээ. Түүнчлэн хоёр хүн сураггүй алга болоод буйг зүүн хойд Пернамбуку мужийн захиргаанаас өчигдөр /2022.06.02/ мэдэгдлээ.

Үер болон хөлсний гулсалтын аюулаас болж дор хаяж 9302 хүн орон гэрээсээ дүрвэжээ. Уулын энгэрт байрласан маш олон байшингууд хөрсний гулсалтын улмаас дарагдаж, маш олон хүний нас баралтын шалтгаан болсон байна.

Пернамбуку мужид XXI зуун гарснаас хойш ийм гамшиг анх удаа тохиолдов. Энэ нь тус мужийн түүхэнд тохиолдсон хоёр дахь хамгийн хүнд хэцүү гамшиг болжээ. Анх 1966 онд Капибарибе гол үерлэж, 175 хүн нас барсан нь хамгийн анхны томоохон хэмжээний гамшиг байсан.

Гал сөнөөгчид болон цэргийн алба хаагчид сургуультай ноходтой хамтран сураггүй болсон хоёр хүний цогцсыг эрэн хайж байна. Пернамбуку мужийн нийт 31 хот онц байдал зарлажээ. Ресифе нь дөрвөн сая гаруй хүн амтай, Бразилын дөрөв дэх том хот юм.

Эх сурвалж: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж