"Мах чанасан" МХЕГ-ын газрын даргыг чөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

"Мах чанасан" МХЕГ-ын газрын даргыг чөлөөлөх үү?

"Мах чанасан" МХЕГ-ын газрын даргыг чөлөөлөх үү?

Эмээлтийн махны асуудал олон нийтийн анхаарлын төвд буй. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд Эмээлт дэх махны үйлдвэрийг шалгасан Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Балжиннямыг ажлаас чөлөөлөх асуудал яригдаж байна.

Энэ талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Мах чанасан асуудалд миний бие МХЕГ-ын даргын хувьд шүүмжлэлтэй хандаж байна. Байцаагч, иргэн бай тэр компани дээр асуудал гарсан бол лабораторийн дүн гарсны дараа махыг хэрэглэх үү, эс хэрэглэх үү гэдгийг шийдэх ёстой.

Тэнд мах чанасан хүмүүс лабораторийн ажилтнууд биш юм. Энэ нь өөрөө эрсдэлтэй. Дотроо шүүмжлэлтэй хандаж буй учраас холбогдох хариуцлага оногдуулна” гэх мэдээллийг өгчээ.

Уг тайлбараас харахад Т.Балжиннямд хариуцлага тооцох нь гарцаагүй бололтой. Харин МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын газрын дарга Т.Балжинням сэтгүүлчдэд “Надад хувийн ашиг сонирхол байхгүй. Найман тонн махыг өмхийрсөн эсэхийг бодитойгоор үзэгчдэд хүргэе гэх асуудлыг сэтгүүлч надад тавьсан. Миний хувьд шинжилгээний хариу гараагүй байхад болохгүй гэх байр суурийг илэрхийлсэн.

Тухайн үед хувь хүнийхээ үүднээс чанаж, амталж үзсэн болохоос төрийн байгууллагын өмнөөс амталж үзээгүй болно. Шинжилгээний хариу гараагүй ч махыг буцалгаж үзэхэд ямар нэгэн эвгүй үнэр байгаагүй зүгээр мах л байсан. Үнэрийг нь дарах ямар нэг боломжгүй. Миний амсч үзсэн мах лацтай байсан. Агуулахаас дээжийг нь авч амссан. Мах чанаж идсэн бичлэгийг бүрэн эхээр үзэх хэрэгтэй. Шаардлагатай махыг хураан авч, хуулийн дагуу шалгаж байгаа. Зөрчил гарсан аж ахуй нэгж байгууллагыг 3-8 сая төгрөгөөр торгоно" гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж