Жонни Депп яагаад Их Британид ялагдсан ч АНУ-д ялав?

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Жонни Депп яагаад Их Британид ялагдсан ч АНУ-д ялав?

Жонни Депп яагаад Их Британид ялагдсан ч АНУ-д ялав?

Холливуудын жүжигчин Жонни Депп 2020 онд Их Британийн “Sun” сонины эсрэг гүтгэлгийн хэрэг үүсгэн шүүхэд ялагдсан. Гэвч Лхагва гаригт тэрбээр АНУ-ын шүүхийн танхимд хуучин эхнэр Амбер Хердийн эсрэг ижил төстэй зарга үүсгэн ялсан юм.

Виржиниа мужид болсон шүүх хурлын эхэнд олон хуулийн мэргэжилтнүүд Деппийн ялах магадлал маш бага гэж үзэж байв.

Учир нь АНУ үг хэлэх эрх чөлөөг маш хүчтэй хамгаалдаг. Гэхдээ тангарагтны шүүгчид Амбер Хердийг гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон гэсэн нийтлэлээр Жонни Деппийг гүтгэсэн гэж үзсэн. Олон улсын хэвлэл мэдээллийн хуульч Марк Стефенс "BBC"-д хэлэхдээ "Утга ижил шүүх хурал хоёр өөр үр дүн гарах нь ховор үзэгдэл" гэв.

Жонни Деппийг Америкт ялалт байгуулахад нөлөөлсөн хүчин зүйл нь тангарагтны шүүх хурал байв. Учир нь АНУ-д шүүгчээс гадна санал өгч, үр дүнг зөвлөлдөх мэргэжилтнүүд шүүх хуралд оролцож байсан юм.

Их Британид болсон шүүх хурал зөвхөн шүүгчийн дүгнэлт ба Жонниг эхнэр зоддог гэсэн нийтлэл дээр үндэслэн Хердийн талд шийдвэр гарсан аж. Их Британийн шүүх ихэвчлэн хүнийг гаднах дүр төрхөөр нь дүгнэдэг тул ялагдсан байх магадлалтай гэж ажиглагчид мөн үзэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж