317,632 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

317,632 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 121,074,236 төгрөгийн үнийн дүн бүхий 317,632 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Махимпекс" ХК (MMX +4.34%), "Бодь Даатгал" ХК (BODI +3.08%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +2.81%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин говь" ХК (JGV -14.00%), "Ариг гал" ХК (EER -6.62%)" болон "Талх чихэр" ХК (TCK -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 44,377 ширхэг нэгж эрхийг 13,941,820 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 24 ширхэг үнэт цаасыг 6,641,560 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.74 хувиар өсөж, 34,212.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,892,997,886,189 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж