Ж.Еркин дасгалжуулагчтай Монголын өсвөрийн боксчид Казахстан улсад гацаад байгаа билээ. "Хилчин" спорт хороо, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх боксын өсвөрийн шигшээ багийн таван тамирчин Алматы хотод болсон олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцжээ.
Гурван орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээнээс Э.Төгсбилэг, Ц.Манал, Д.Тэнгис нар алт, Ц.Лхам мөнгө, Ц.Мандах хүрэл медалийн эзэн болсон аж.
Ийнхүү ОУХМ Ж.Еркин дасгалжуулагчтай манай тамирчид Казакстан улсад хоёр сарын хугацаанд олон улсын зургаан цуврал тэмцээнд оролцож 15 алт, зургаан мөнгө, хоёр хүрэл, нийт 23 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирэхээр боллоо.
Холбоотой мэдээ