Ц.Сандуй триатлоны холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдов

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй триатлоны холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдов

Ц.Сандуй триатлоны холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдов

Монголын триатлоны холбооны IV бага хурал өчигдөр/2022.06.02/ болжээ. Тус бага хуралд нийт 57 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Монголын триатлоны холбооны 2018-2022 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг хэлэлцэж, Монголын триатлоны холбооны 2022-2026 оны стратегийн төлөвлөгөөг баталсан аж.

Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, холбооны ерөнхийлөгчөөр Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ы гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цагаанбаатар нар улиран сонгогджээ. Үүнээс гадна холбооныхоо удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн гэнэ.

Хурлын үйл ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, баяр хүргэж үг хэлжээ. Бага хурлын үеэр Монголын триатлоны анхны тамирчин М.Цэнгүүнийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр, спортын дэд мастер Б.Зоригтыг МҮОХ-ны Олимпийн алдар одонгоор шагнасныг гардуулж өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж