Украин дахь дайны хариу үйлдэл болгож Тайваниас Орос, Беларусь руу орчин үеийн чип экспортлохыг хориглов. Тодруулбал, Тайванийн Эдийн засгийн яам энэ долоо хоногт Орос, Беларусь руу экспортлохыг хориглосон стратегийн өндөр технологийн барааны жагсаалтыг гаргажээ. Беларусь руу экспортлохыг хориглосноор Орос улс хориг арга хэмжээг тойрч гарах боломжгүй болно гэж үзэж байна.
Зөвхөн чип экспортлохыг хориглоод зогсохгүй эдгээр улсад чип үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг худалдахгүй гэж шийдвэрийг мөн гаргажээ. Үүнд, нимгэн талст ялтас үйлдвэрлэх, сканнер, сканнерийн электрон микроскоп тохируулах зэрэг тоног төхөөрөмж багтаж байна.
Тайвань нь гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин, цэргийн техник болон бусад чухал микрочипийн нийт үйлдвэрлэлийн тал хувийг эзэлдэг. Тэгвэл хамгийн ойрын өрсөлдөгч болох Өмнөд Солонгос нийт зах зээлийн 17 орчим хувийг эзэлдэг ажээ. Тайванийн “TSMC” нь хагас дамжуулагч чипний салбартаа дэлхийн хамгийн том гэрээт үйлдвэрлэгч юм.
Эх сурвалж: TAIWAN NEWS
Холбоотой мэдээ