Д.Ганбат, Ш.Адьшаа нар маргалдав

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Д.Ганбат, Ш.Адьшаа нар маргалдав

Д.Ганбат, Ш.Адьшаа нар маргалдав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.  Хуралдааны  эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа горимын санал хэллээ. Тэрбээр “УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. АН 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүлгээ байгуулсан. Бүлэг хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж 2022 оны арваннэгдүгээр сард бүлгийн удирдлагаа өөрчилсөн гэв.

Хариуд нь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Чи одоо юу яриад байгаа юм. Чи одоо болиоч, надад одоо заах уу. Чи МАН-аас урваж орж ирчхээд  чи АН-д заах уу. Чи надтай юм ярьж тохироо биз дээ” гэсэн бол Ш.Адьшаа ёс зүйтэй байгаарай би үгээ хэлчихье хэмээн маргалдав.

Д.Ганбат гишүүэ дуугаа өндөрсгөж суудлаасаа боссон тул УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы дэгийг баримтлахыг сануулж маргааныг тасаллаа.

Эргэн сануулахад, УИХ дахь АН-ын гишүүд бүлгийн даргыг өөрчлөхийн тулд УИХ-ын даргад өнгөрсөн сард хуулийн төсөл өргөн барьсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж