Хойд Солонгос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг үл тоомсорлон цөмийн зэвсэг туршсан, бүтээснийхээ төлөө хориг арга хэмжээнд өртөөд буй. Тэгвэл тус улс нь НҮБ-ын ээлжит Зэвсэг хураах бага хурлын тэргүүний албан тушаалыг хүлээн авлаа.
НҮБ-ын гишүүн 65 орон цагаан толгойн үсгийн дарааллаар ээлжлэн Зэвсэг хураах бага хурлыг даргалдаг. Энэхүү бага хурал нь зэвсэг хураах асуудлаарх дэлхийн цорын ганц олон талт форум юм.
Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн пуужин харвасны нэг нь тив хоорондын хамгийн том баллистик пуужин байсан. Барууныхан энэ үйлдлийг ээлжлэн буруушааж буй бол Австрали үүнийг тогтворгүй байдал үүсгэж байна гэлээ.
“UN Watch” байгууллагын гүйцэтгэх захирал Хиллел Нойер хэлэхдээ, “Хойд Солонгос Зэвсэг хураах бага хурлыг даргалах нь НҮБ-ын нэр хүндийг ноцтойгоор унагана” гэжээ. Харин БНАСАУ дэлхийн энх тайван, зэвсэг хураахад хувь нэмрээ оруулахын төлөө хэвээрээ бөгөөд бага хурлын ажилд ач холбогдол өгч байгаа гэдгээ илэрхийлжээ.
Дашрамд дурдахад, Монгол Улс 2015 оны хоёрдугаар сарын 17-нд НҮБ-ын Зэвсэг хураах бага хурлыг даргалж байв. Монгол Улс нь Зэвсэг хураах бага хуралд 1969 онд нэгдсэн.
Эх сурвалж: REUTERS, MFA
Холбоотой мэдээ