"Сармагчны цэцэг өвчний цэврүүнд хүрсэн хүмүүс өвчлөх эрсдэлтэй"

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

"Сармагчны цэцэг өвчний цэврүүнд хүрсэн хүмүүс өвчлөх эрсдэлтэй"

Сармагчны цэцэг өвчний талаар

Эрүүл мэндийн яамнаас халдварт сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ. 


Улсын гуравдугаар төв эмнэлэгийн захирал Ц.ТӨМӨР-ОЧИР:

-Эрүүл мэндийн сайдын өгсөн чиглэлийн дагуу 11-11 төвд ирсэн иргэдийн санал гомдол, хүсэлтийг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай эмнэлгийн хувьд товлолт цагийн үзлэг дээр санал гомдол ирж байна. Тусгай хоёр утсаар иргэдээс дуудлага хүлээн авч ажиллаж буй.

ЭМЯ-ны зөвлөх О.БАТБАЯР:

-Дэлхийн бүх тивийн 30 оронд халдварт сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн. Манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байгаа. Тийм учраас эрсдэлийн үнэлгээнд суурилж, төлөвлөгөө боловсруулж буй. Хил дээрх хяналтын байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Хамгийн гол нь энэ бүс нутаг руу буюу Африк, АНУ, Австрали, Канад, Их Британи, Норвеги улсаас зөөвөрлөгдөх магадлалтай. Халдварын шархны цэврүүнд вирус байгаа учраас гар, бие нь хүрсэн хүмүүс өвчлөх эрсдэлтэй. Шинж тэмдгийн хувьд эхний 2-3 хоногт халуурч, дараагаар нь хүзүү, суганы булчирхай цочирч байгаа. Мөн хүний нүүр ам, гар хөл дээр цэврүүт тууралт гардаг. Бид ДЭМБ-тай өдөр тутам мэдээлэл солилцож байгаа. Тус байгууллагаас гаргасан удирдамжийн дагуу дотоодын удирдамжийг боловсруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж