Канад: Хятад аюултай нислэг үйлдэж байна гэж мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Канад: Хятад аюултай нислэг үйлдэж байна гэж мэдэгдэв

Канад: Хятад аюултай нислэг үйлдэж байна гэж мэдэгдэв

Хятадын нисэх онгоц удаа дараа Азид үйл ажиллагаа явуулж буй Канадын нисэх хүчний агаарын зайд аюултай хэмжээнд ойртож нислэг үйлдсэн гэж "Оттава" мэдэгдэв. Тодруулбал, Канадын нисэх хүчин Хойд Солонгосын ойролцоох олон улсын замд бэлтгэл хийж байхад Хятадын талаас хэт ойр нислэг үйлдсэн байна. Тиймээс Канадын нисэх хүчин аюулгүй байдлаа харгалзан үзэж замаа өөрчлөх шаардлага гарсан аж.

Энэ аюултай үйлдлийг Оттавагийн зүгээс чадваргүй, хариуцлагагүй хэмээн шүүмжилж байна.

Хятадын талаас ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй тул Ерөнхий сайд Жастин Трюдо албаны хүмүүсийг тус улсын засгийн газартай уулзахыг тушаасан байна. Тэрбээр нөхцөл байдлыг нухацтай хүлээн авч, шийдвэрлэнэ гэв.

Энэ явдал дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 26-ны хооронд "CP-140 Аврора" далайн эргүүлийн онгоцонд тохиолджээ. Уг нисэх онгоц Японы "Кадена" агаарын баазаас нисч байв. Хойд Солонгосын олон улсын замд орох үед Хятадын тал маш ойрхон нисч, саад учруулсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж