Турк албан ёсны нэрээ өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Турк албан ёсны нэрээ өөрчлөв

Турк албан ёсны нэрээ өөрчлөв

Анкарагийн албан ёсны хүсэлтийг хүлээн зөвшөөрсний дараа Турк улсыг НҮБ-д үүнээс хойш “Türkiye” гэж нэрлэх боллоо. Өнгөрсөн жил Туркийн ерөнхийлөгчийн хүссэнээр улс эх орныхоо нэрийг шинэчлэх хүсэлтийг хэд хэдэн дэлхийн байгууллагуудаас хүссэн байжээ.

Режеп Тайип Эрдоган арванхоёрдугаар сард "Türkiye бол Туркийн ард түмний соёл, соёл иргэншил, үнэт зүйлсийн хамгийн сайн төлөөлөл, илэрхийлэл юм" гэж хэлсэн байна. НҮБ энэ долоо хоногт хүсэлтийг хүлээн авсан даруйдаа өөрчлөлт оруулсан гэж мэдэгдэв. Ихэнх туркууд эх орноо “Türkiye” гэж мэддэг байна.

Төрийн телевиз “TRT”-ээс өөрчлөлтийг хийхээр яаравчлан, өөрчлөх болсон шалтгаануудын нэг нь Христийн мэндэлсний баяр, шинэ жил эсвэл талархлын баяртай холбоотой байсан гэж тайлбарлав.

Шинэчлэлийн нэг хэсэг нь мөн "Made in Türkiye" гэж  экспортын бүх бүтээгдэхүүнд тавигдах бөгөөд нэгдүгээр  сард "Hello Türkiye" гэх тодотголтой аялал жуулчлалын кампанит ажил эхэлсэн байна. Нэрээ олон улсад өөрчилсөн явдлыг дэлхий нийтээр харилцан адилгүй дүгнэж байна.

Төрийн албан хаагчид энэ явдлыг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа бол иргэд улс эх орныхоо хямралтай байгаа үед утгагүй зүйл хийлээ гэж шүүмжилж байгаа аж. Түүхэнд өмнө нь Ираныг Перс гэж нэрлэдэг, Сиам нь одоогийн Тайланд ба Родези нь Зимбабве болж өөрчлөгдсөн байдаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж