Меркель Путиныг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Меркель Путиныг шүүмжлэв

Меркель Путиныг шүүмжлэв

Германы канцлер асан Ангела Меркель ОХУ-аас Украинд “хэрцгий эзлэн түрэмгийлэх дайн” эхлүүлснийг буруушааж, Кремлийн тэргүүн Владимир Путиныг шүүмжилжээ. Саяхныг хүртэл дэлхийд нөлөөтэй улстөрчөөр нэрлэгдэж байсан Ангела Меркель Германыг 16 жил удирдсан. Тэрбээр Украинд дайн эхлүүлсэн нь олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл гэж мэдэгдсэн байна.

Ангела Меркель канцлераар ажиллах хугацаандаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтран хоёр орны эдийн засгийн харилцааг сайжруулах, Орос, барууны харилцаанд тэнцвэрийг хангахад анхаарч ажиллаж байв. Харин өдгөө тэрбээр Владимир Путиныг шүүмжлэн буруушааж байна.

Меркелийг канцлерын суудлаас бууснаас хойш Германы засгийн газар олон түүхэн шийдвэрийг гаргаж, гадаад бодлогоо өөрчилсөн. Тухайлбал, Украиныг дэмжих зорилгоор Киевт зэвсэг нийлүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж