Зуны зугаатай шоу ТОГЛОЛТУУД

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Зуны зугаатай шоу ТОГЛОЛТУУД

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас дэлгэр зуныг хөл хорионд, олон төрлийн урлаг соёлын арга хэмжээ, шоу цэнгээнгүй өнгөрөөсөн монголчуудыг энэ зун маш олон шоу тоглолтууд хүлээж буй. Энэ зун хаана, ямар шоу тоглолтууд болох талаар мэдээллийг багцлан хүргэе.


  • VANDEBO, GANGBAY

Залуус энэ зуныг хип хоп урлагаар амьсгалж эхлүүлэх нь ээ. Учир нь "Loichihson", "Vandebo",  "Gangbay" хип хоп хамтлагийн залуус хамтран "Зуны зугаа" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр төлөвлөөд буй. Тэдний тоглолт шинэ залуу репперүүдээс гадна хэсэг завсарлага авсан "Flash" болон "Punk and rap" хамтлаг тэргүүтэй уран бүтээлчид урилгаар ирж дуулах гэнэ.

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

Хэзээ: 2022.06.04

Тасалбарын үнэ: 29.999-66.000 төгрөг

  • ДУУЧИН УКА

Дуучин Укагийн бие даасан “Dance with me” амьд шоу тоглолт зургадугаар сарын 10, 11-нд болно. Түүний тоглолт “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д зохион байгуулагдах бөгөөд тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Store pay” ажиллаж байгаа бол ерөнхий зохион байгуулагчаар “ВЭП энтертайнмент продакшнс”, хамтрагчаар “Brainstorm branding agency”, “Steppe arena”, “MMP”, “Steppe amusement” зэрэг газар хамтран ажиллаж буй аж.

Тоглолтод урилгаар “Киви”, “Татар” хамтлаг, дуучин Наагий, Оргил, Оки, Б.Алтанжаргал, Э.Дашням, реппэр Цэцэ, AM C, Nene, Don Dior нар оролцож, хамтран дуулах юм байна.

Түүнчлэн Ука өөрийн “Хайр хөгжим юм уу”, “Маргаашийн нар луу хамт аялах уу” “Don’t stop”, “Цагааруулна” гээд олон хит дуунаасаа дуулахаас гадна цоо шинэхэн уран бүтээлүүдээ ч үзэгч сонсогчиддоо хүргэх аж.

Хаана: “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”

Хэзээ: 2022.06.10.-06.11

Тасалбарын үнэ: 49.000, 69.000, 129.000, 249.000 төгрөг

  • METROPOLIS MUSIC FESTIVAL

Олон улсын томоохон Metropolis хотууд өөрсдийн өнгө төрх, соёл урлагийг илэрхийлсэн хөгжмийн наадмыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Монголд анх удаа Улаанбаатар метрополис хотын анхны хөгжмийн наадмыг залуусдаа зориулан “Оюуны ундраа групп”, “BRB Agency”, “Z’terra” “Ete Eternel” байгууллагууд хамтран 2022 оны зургадугаар сарын 10-ны өдөр, Zaisan Hill Complex -д гурван өөр урсгалын гурван өөр тайзтайгаар зохион байгуулах гэж байна.

Хаана: Zaisan Hill Complex 

Хэзээ: 2022.06.10

Тасалбарын үнэ: 

LIVE MUSIC STAGE – 29,000 төгрөг
HIP HOP STAGE – 29,000 төгрөг
ELECTRONIC STAGE – 29,000 төгрөг
ALL ACCESS PASS – 49,000 төгрөг

  • ICE TOP

"ICE TOP" хамтлагийн 26 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Миний нийслэл" тоглолтод нийт 40 уран бүтээлч оролцож, 12 цагийн турш үргэлжлэх гэнэ.
Тоглолтын ерөнхий найруулгыг "Skin entertaiment" хариуцан ажиллах ба урьд өмнө засч байгаагүй тайз декораци, дэлгэц, гэрэл, хөгжмийг чанарын өндөр түвшинд аюулгүй орчинд зохион байгуулах аж. Тоглолтын зочдоос дурдвал, Монголын рок попын хатагтай Б.Сарантуяа, Т.Ариунаа болон "Харанга", "Хурд", "Никитон" тэргүүтэй хамтлагаас гадна хип хоп "2 хүү", "Хар тас", "Дайн ба энх" зэрэг хамтлагууд ирэх гэнэ.

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

Хэзээ: 2022.06.18

Тасалбарын үнэ: 22.000 төгрөг

  • PLATIME-2022

Тэртээ 2003 оноос хойш хөгжмийн утас хөвөрч, 2022 онтой золгожээ. Конверс кет, өргөн футболк, тоглолтын тасалбар, мандат, хамтлагийн нэрс… Энэ бол Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн түүхэнд томоохон хувьсал авчирсан "Playtime" наадмын түүх. Энэ жил 20 нас хүрч байна. Энэ жил "Playtime" наадам дөрөв хоногийн турш 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид инди, рок, фолк, металл, жааз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэнэ гэж тус наадмын зохион байгуулагчид мэдээллээ.

Дэлхийн хэмжээний алдартай уран бүтээлчид уламжлал ёсоор Франц, Японы хамтлаг болон анх удаа дэлхийн хэмжээний хөгжмийн дижи /DJ/ Hit Models урилгаар оролцохоос гадна гадаадаас таван дижи ирж тоглоно. Өөрөөр хэлбэл, олон улсын хөгжмийн фестиваль болно гэсэн үг.

Наадмын өдрүүдэд хог хаягдлаа багасгах үүднээс хог хаягдлаа ангилж, дахин боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллана. Мөн олон удаа хэрэглэдэг аяга хэрэглэж, хуванцар савны хэрэглээг багасгах, үнэ төлбөргүй цахилгаан автобус үйлчилнэ. Тэр хэмжээгээрээ агаарын бохирдлыг бууруулж, талбайн эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдэж, нарны зай ашиглана. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан "Playtime-2022" илүү нийгмийн хариуцлагатай, эко, чанартай хөгжмийн хөтөлбөрөө хүргэхийг зорьж байгаа гэнэ шүү.

Хаана: Монгол шилтгээн, Гачуурт тосгон

Хэзээ: 2022.07.07.-07.10

Тасалбарын үнэ: 250.000 төгрөг

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж