Орон нутгийн нислэгийг хязгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2022.06.03-нд нийтлэгдсэн

Орон нутгийн нислэгийг хязгаарлажээ

Орон нутгийн нислэгийг хязгаарлажээ

Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалж агаарын тээвэрлэгч компаниудын хувьд алдагдалтай ажилласан гэдгийг албаныхан мэдээлж буй. Гэвч Монгол Улс гадаадын жуулчдыг татахын зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх нь 2022 оны том зорилго. Харамсалтай нь орон нутгийн нислэгийн суудал дүүрэхгүй, ашиггүй байгаагаас зарим аймаг руу хийх нислэгийг ирэх наймдугаар сарыг дуустал хаасан байна. Энэ талаар аж ахуй нэгжүүдтэй холбогдож тодрууллаа.

"ЗУН ДУУСТАЛ УВС РУУ НИСЛЭГ ХИЙХГҮЙ"

Иргэдийн зүгээс орон нутгийн нислэгийн хуваарь болон үнийн тарифт тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэйг цахим хуудастаа илэрхийлж байгаа. Хэрэв аймгууд руу хийх нислэгийг олшруулж, үнийг тодорхой хэмжээнд хөнгөлттэй болговол гадаадын гэлтгүй орон нутгийн иргэд ч таатай нөхцөл үүсэх юм. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар агаарын тээвэрлэгч компаниуд болон Монголын аялал жуулчлалын холбоо хамтран санал солилцжээ. Уулзалтын үеэр тээвэрлэгч компаниудад буруу өгөх боломжгүй. Үнэхээр зорчигч багатай байгаа бол аж ахуй нэгж ашиг орлогоо тооцож үзэн тус чиглэлд нислэг үйлдэхгүй байх эрхтэйг албаны хүмүүс онцолсон байна. Харин агаарын тээвэрлэгч компаниуд үүнд ямар саналтай байгааг холбогдож тодрууллаа.

“Аэро Монголиа” компанийн хувьд суудал дүүргэлтээс шалтгаалж орон нутгийн зарим нислэгүүдээ цуцалжээ.

Одоогоор Өлгий, Ховд, Завхан руу долоо хоногт тус бүр хоёр удаа хуваарьт нислэг үйлдэж байгаа аж. Суудал захиалгын тоо ирэх очих хоёр талдаа нийлээд 70-аас дээш болсон тохиолдолд нэмэлт нислэг үйлдэх боломжтой. Үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй. Зуны нислэгийг барьцаа шаардахгүйгээр явуулах боломжгүй. Аль болох өмнөхөөс багасгаад явж байгаа. Нөгөө талдаа аялал жуулчлалын компаниудын хариуцлагын асуудал байдаг учраас барьцаагүйгээр шийдвэрлэх боломжгүй. Орон нутгийн зарим нислэгийг өнгөрсөн тавдугаар сараас эхэлж цуцлах мэдэгдэл гаргасан. Зун дуустал нислэгийн захиалга авахгүй гэсэн юм. Харин тур операторуудын зүгээс агаарын тээвэрлэгч компанийн гэрээний нөхцөлийг уян хатан болгож, дотоодын аялагчдыг ч орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газар руу чиглэх хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэйг илэрхийлж байна.

Тодруулбал, орон нутгийн нислэг үйлдэж байгаа компаниуд цуцалсан аймгуудын нислэгээ сэргээж, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм.

Харин “Хүннү Эйр” компанийн хувьд Мөрөн, Даланзадгад чиглэлд долоо хоногт тус бүр хоёр удаа хуваарьт нислэг үйлдэхээр болжээ. Хуваарьт нислэгийг зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-н хүртэл хийх аж.

ОРОН НУТГИЙН НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГУУД ХҮСЭЛТ ӨГЧ ЭХЭЛЖЭЭ

Орон нутагт тогтмол нислэг үйлдэж байгаа агаарын тээвэрлэгч "Аэро Монголиа" болон "Хүннү Эйр" ХХК -ийн хувьд орон нутгийн чиглэлийн нислэгүүдийг цар тахлын өмнөх үе шиг тогтмол үйлдэхгүй болсноо мэдэгдсэн. Энэхүү шийдвэрт өөрчлөлт оруулж өгөх хэрэгтэй байгаа талаар ИНҮТ-ийн харьяа Увс аймаг дахь "Дэглий цагаан" нисэх буудлаас санал өгчээ. Тус нисэх буудалд тавдугаар сарын 10-ны өдрөөс хойш тогтмол нислэг үйлдэгдэхгүй байгаа аж.

Иргэд болон аялагчдаас ирж буй санал хүсэлтийг аймгийн удирдлагуудад уламжлан агаарын тээвэрлэгч компаниудад нислэг нээж өгөх талаар хүсэлтийг хүргүүлжээ.

Одоогоор тус албан хүсэлтийн хариуг өгөөгүй байгаа гэсэн юм. Агаарын тээвэрлэгч компаниудаас асуухад захирамж, тушаал гарсан учир энэ зун зарим аймгийн нислэгийг сэргээх боломжгүй. Гэхдээ удирдлагууд шийдвэрийг өөрчилж магадгүй гэлээ.

Ямартай ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас энэ жил аялал жуулчлалаар дамжуулж дотоодын эдийн засгийг сэргээх нь чухал гэдгийг онцолж буй. Тэгвэл энэ үед орон нутгийн чиглэлд үйлдэх нислэгийн тоогоо хумих бус нэмэхэд анхаарах хэрэгтэй. Учир нь цар тахлаас хойш хоёр жилийн хугацааны дараа хил нээгдэж, аялал жуулчлалын салбар эргэн сэргэж байгаа. Тиймээс гадаадын жуулчдад итгэл өгч байгаа шиг дотоодын аялагч нарт ч анхаарах хэрэгтэйг салбар яамныхан болон Иргэний нисэхийн нисэхийн ерөнхий газар анхаарах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж