ЭМЯ-ны 26 ажилтны холбогдсон авлигын хэргийг прокурорт буцаав

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

ЭМЯ-ны 26 ажилтны холбогдсон авлигын хэргийг прокурорт буцаав

ЭМЯ-ны 26 ажилтны холбогдсон авлигын хэргийг прокурорт буцаав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн хуралдаанаар Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр /2022.06.02/ хэлэлцжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлджээ.

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрсөн жилээс эхлэн олон удаа хойшилж буй. Н.Чимэдлхам нарын 26 хүн бусдыг хясан боогдуулж, удаа дараа авлига авсан, тендерт хууль бусаар шалгаруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж