"Хэмжилт хийлгүй давхар автобус хөдөлгөөнд оролцуулах аюултай"

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

"Хэмжилт хийлгүй давхар автобус хөдөлгөөнд оролцуулах аюултай"

"Хэмжилт хийлгүй давхар автобус хөдөлгөөнд оролцуулах аюултай"

Нийслэл нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, хүүхдийн автобус үйлчилгээнд явуулж, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн такси үйлчилгээнд нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжийн автобусууд хүүхдийн баярын өмнө буюу тавдугаар сарын 30-нд орж ирсэн билээ. Гэвч тус хоёр давхар автобусуудын хөдөлгөөнд оролцох хугацаа түр хойшилжээ.

Давхар автобусыг энэ жил зөвхөн төвийн чиглэлд бус, ачаалал ихтэй чиглэлд үйлчилгээнд явуулахаар болсон байна. Тиймээс цахилгааны утас, шугамын хэмжилтийг зайлшгүй хийх шаардлагатай болжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас энэ талаар тодруулахад “Хэмжилт хийхгүйгээр үйлчилгээнд давхар автобус явуулах нь нийтийн тээврийн бусад чиглэлд хүндрэл учруулж болзошгүй. Учир нь цахилгааны унжсан, эрсдэлтэй утсууд аюултай байдал үүсгэж болзошгүй байна. Тиймээс өнөөдөр чиглэлүүдийн дагуу цахилгааны шугам, сүлжээний хэмжилтийн ажил хийгдэж байна. Урьдчилсан дүгнэлтээр аюулгүй гэж гарвал давхар автобусууд маргаашаас хөдөлгөөнд оролцож эхэлнэ” гэв.

Орж ирсэн давхар автобусуудыг комисс хүлээж авсан. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд ямар маршрутаар, хэрхэн явах талаар тооцоо судалгаа хийж байгаа аж. Түүнчлэн смарт карт камержуулалт зэрэг нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулах ажил хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж