Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн тав дахь удаагийн дуудлага худалдааг зургадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах юм. Архитектур төлөвлөлтийн даалгавартай есөн дүүргийн 18 байршилд нийт 681 газар бүртгэгдсэн байна. Үүнд: Сонгинохайрхан дүүрэгт 229, Хан-Уулд 96, Сүхбаатарт 12, Баянголд 1, Чингэлтэй дүүрэгт 19, Баянзүрхэд 56, Налайхад 70, Багахангайд 62, Багануурт 146 газар бүртгэгджээ.
Цахим дуудлага худалдаанд оролцогч хувь хүн болон байгууллагын бүртгэл 2022 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт эхэлж, 7-ны өдрийн 15:00 цаг хүртэл https://mle.mn/- цахим системээр бүртгэх аж.
Мод үржүүлгийн зориулалтаар:
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой, Бага ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага хуандай ам орчим гурван га /3га/ хэмжээтэй нэг байршил
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай ам орчим гурван га /3га/ хэмжээтэй нэг байршил
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
Амины орон сууцны хотхоны зориулалтаар
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
Худалдаа, үйлчилгээний цогцолборын зориулалтаар
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант орчим тэг зууны гучин таван га /0,35 га/ хэмжээтэй нэг байршил
- Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд Бор үзүүрийн урд тэг аравны нэг га /0,1 га/ хэмжээтэй нэг байршил
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дүүрэнгийн ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дааган толгой орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
- Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсэгт нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын ам орчим таван га /5га/ хэмжээтэй нэг байршил
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд нэг аравны таван га /1,5га/ хэмжээтэй нэг байршил
- Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
- Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан Уул орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
- Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хими-1 үйлдвэрийн бүс орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
Төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар
- Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
Б.ЭНХСАНАА
Холбоотой мэдээ