Африкийн холбооны тэргүүн Путинтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Африкийн холбооны тэргүүн Путинтэй уулзана

Африкийн холбооны тэргүүн Путинтэй уулзана

Африкийн холбооны тэргүүн бөгөөд Сенегал улсын ерөнхийлөгч Макки Салл маргааш /2022.06.03/ ОХУ-ын Сочи хотноо Владимир Путинтэй уулзахаар болжээ. Энэхүү айлчлал дайны улмаас Африкийн орнуудад тодорхой хэмжээгээр нөлөөлж буй үр тариа, бордооны нөөцийг чөлөөлөх зорилготой аж.

Макки Саллыг Орост айлчлахыг Путин урьжээ. Африкийн холбоо Украины ерөнхийлөгч Зеленскийтэй мөн цахим уулзалт хийх бөгөөд одоогоор огноо нь тодорхойгүй байгаа аж.

Украин, Орос хоёр Африкт улаанбуудай болон бусад төрлийн үр тариа нийлүүлдэг гол түнш орон юм. Түүнчлэн ОХУ бордооны гол нийлүүлэгч. Дайн дэлхийн өнцөг булан бүрт шатахуун, үр тариа, бордооны үнийг хөөрөгдсөн нь Африкийн орнуудад хүчтэй нөлөөлсөн. Африкт дайнаас үүдэлтэйгээр урьд өмнө байгаагүй хямрал нүүрлэж буй талаар НҮБ-аас өнгөрсөн сард анхааруулжээ.

Африкийн холбооны тэргүүн Макки Салл энэ долоо хоногийн эхээр Европын холбооны удирдагчдад хандан гол түүхий эдийн хямралыг бууруулахад туслахыг уриалсан. Оросын банкуудыг “Swift” системээс хасах нь тус тивийн хүнсний хангамжид сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Макки Салл үзэж байна. Мөн тэрбээр “Swift” систем байхгүй бол бүтээгдэхүүн нь байлаа ч төлбөр хийх боломжгүй болно гэж хэлжээ.

Эх сурвалж: MSN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж