Реалити од Ким Кардашиан өдгөө 41 настай. Тэрбээр олон хүмүүсийн адил залуу насаа удаан хадгалахыг хүсдэг тухайгаа “The New York Times” сонинд ярьжээ. Ким хэлэхдээ “Залуу насаа хадгалахын тулд би юу ч байсан хийнэ. Хэрэв та надад залуу харагдахын тулд өдөр бүр ялгадас идэх ёстой гэсэн ч би идэж чадах байх” гэж наргисан байна.
Түүний ярилцлага нийтлэгдмэгц олон нийтийн сүлжээнд “ялгадас идэх” тухай хэлэлцүүлэг өрнөжээ. Зарим нь түүнийг “Магадгүй хэдийнэ идэж үзсэн байх” гэсэн бол бусад нь “Хэр хэмжээгээр идэх вэ гэдэг л гол асуудал” гэж бичсэн байна.
Түүнчлэн Ким Кардашианы “Skims founder” компанитай хамтарсан, ирэх сард болох “Skkn” брэндийн нээлтийн өмнө уг ярилцлага гарсан нь илүү асуудал үүсгэжээ. Учир нь зарим хүмүүс түүнийг гоо сайхны брэнддээ ялгадас хольсон байж магадгүй гэж сэжиглэсэн байна.
Эх сурвалж: THE PAGE SIX
Холбоотой мэдээ