"Дайн Хятадын төлөвлөгөөг нурааж байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

"Дайн Хятадын төлөвлөгөөг нурааж байна"

"Дайн Хятадын төлөвлөгөөг нурааж байна"

Хятад улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг мэдэгдэхүйц бууруулах зорилт тавьсан. Цаашилбал, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрнэ гэж ам гарсан. Гэтэл Орос, Украины дайн Хятадын төлөвлөгөөг нурааж байна гэж “Reuters” агентлаг мэдээлэв.

Улс орнууд Оросын байгалийн хийнээс татгалзаж буй тул Хятад улс эрчим хүчний хязгаарлалтаас зайлсхийхийн тулд дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, чулуужсан түлш илүү ихээр ашиглах болсон. Энэ нь нүүрстөрөгчийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг улсын хувьд санхүүгийн оновчтой сонголт юм.

Европ тив тэр аяараа Оросын байгалийн хийг орлуулахын төлөө тэмцэж буй нь дэлхийн үнэд нөлөөлж, Азиас тээвэрлэлт хийхэд хүндрэл учруулж байна. Европ болон Турк рүү чиглэсэн байгалийн хийн импорт дөрөвдүгээр сард л гэхэд өмнөх сараас 20 хувиар өсч, 11.59 сая тонн болжээ.

Хятад улс Оросын газрын тос, байгалийн хий, нүүрсийг маш хямд үнээр худалдан авч буй ч нийт импортын хэмжээ дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс багассан үзүүлэлттэй байна. Эндээс үзвэл зуны улиралд тус улс эрчим хүчний хомсдолд орж болзошгүй аж. Хятад эрчим хүчнийхээ 60 хувийг нүүрснээс авдаг ба үүний 90 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж