"Д.Чойжамц хамба эрүүгийн хэрэгт холбогдсон гэдэг худал мэдээлэл"

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

"Д.Чойжамц хамба эрүүгийн хэрэгт холбогдсон гэдэг худал мэдээлэл"

"Д.Чойжамц хамба эрүүгийн хэрэгт холбогдсон гэдэг худал мэдээлэл"

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцыг эрүүгийн хэрэгт холбогдуулан цагдаагийн газраас шалгаж эхэлсэн талаар мэдээлэл цацагдаж буй юм. Энэ талаар Гандантэгчэнлин хийд болон Эрүүгийн цагдаагийн албанаас тодрууллаа.

Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албанаас хамба ламыг шалгаж байгаа гэх мэдээлэл үнэн эсэхийг тодруулахад “Энэ бол худал мэдээлэл. Цагдаагийн албанаас Д.Чойжамцыг шалгаж, байцаалт аваагүй. Мөн хилийн хориг тавьсан гэдэг ташаа. Гүтгэх, санаатайгаар хуурамч мэдээ тарааж байна гэж харж байна” гэсэн юм. Харин Эрүүгийн цагдаагийн албаны эх сурвалж “Хамба лам З.Санждорж, Д.Чойжамц нарыг шалгаж, байцаалт авсан гэдэг худал мэдээлэл.

З.Санждоржтой холбоотой асуудал өнгөрсөн 2019 онд бүртгэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар Эрүүгийн цагдаагийн албанаас хамба лам нарыг шалгаагүй” гэж мэдээлэв.

Ямартай ч дээрх мэдээлэл нь гүтгэлгийн шинжтэй бөгөөд энэ асуудлаар Гандантэгчэнлин хийдээс албан ёсоор мэдээлэл хийж, тайлбар өгнө гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж