АНУ-ын цэргийн хакерууд Украиныг дэмжих зорилгоор довтолгооны ажиллагаа явууллаа гэж тус улсын Кибер командлалын тэргүүн "Sky News"-т ярьжээ.
Генерал Пол Накасоне тусгай ярилцлагадаа "Урагшлах" нэртэй ажиллагаа нь АНУ-д гадаадын хакеруудыг хайж олох, тэдний хэрэгслийг Америкийн эсрэг ашиглахаас өмнө тодорхойлох боломж олгодог талаар тайлбарлав. Тэрбээр "АНУ-ыг онилсон Оросын кибер халдлагад өдөр бүр санаа зовниж байна. "Урагшлах" үйл ажиллагаа Америк төдийгүй холбоотнуудыг хамгаалах үр дүнтэй арга байсан" гэжээ.
Генерал Накасонэ Оросын түрэмгийллийн хариуд АНУ Украинд дэмжлэг үзүүлэх зорилгоор довтолгооны хакерын ажиллагаа явуулж байгааг баталсан байна. Тэрбээр "Sky News"-т өгсөн ярилцлагадаа "Бид довтолгоо, хамгаалалтын, мэдээллийн үйл ажиллагаа бүхий бүх төрлийн цуврал ажиллагаа явуулсан" гэж ярьжээ. Генерал энэ үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй яриагүй ч эдгээр нь хэрхэн хууль ёсны дагуу явагдсан, цэргийнхэнд иргэний бүрэн хяналт тавьж, Батлан хамгаалах яамнаас шийдвэрлэсэн бодлогоор явагдсан талаар дурдсан байна.
Накасонэ "Бид оросууд Ирантай хамтран ямар үйл ажиллагаа явуулж буйг мэдсэн ба үүнээс хамгаалсан. Бидний энэ мэдээллийг хуваалцах чадвар, үнэн зөв, цаг тухайд нь өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх боломжтой байх нь энэ хямралын үед маш их хэрэг болсон" гэж нэмж хэлээд, өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ