Чадварлаг
дуучин Ne-Yo ирэх оны нэгдүгээр сард аав болох гэнэ. Түүний найз
бүсгүй Monyetta Shaw нь жүжигчин бөгөөд хосууд хараахан гэрлээгүй байгаа юм.
Ne-Yo “Энэ бол гэнэтийн үйл явдал байлаа. Би маш их сэтгэл
хөдөлж басайж байна. Энэ дэлхийд нэгэн шинэ амьдрал авчирна гэдэг үнэхээр
гайхалтай.
Бид удахгүй
гэрлэнэ. Гэрлэлт гэдэг бол амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг би мэдэрч
байна. Чиний амьдралыг дүүргэж өгөх хэн нэгнийг олно гэдэг бол үнэхээр чухал
биш гэж үү” хэмээн мэдэгдсэн байна.
Н.Наран