2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 154,929,235 төгрөгийн үнийн дүн бүхий 712,527 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC +10.47%), "Дархан нэхий" ХК (NEH +5.76%) болон "Инвескор ББСБ" ХК (INV +2.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -12.50%), "Талх чихэр" ХК (TCK -7.91%)" болон "Мик холдинг" ХК (MIK -6.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 43,016 ширхэг нэгж эрхийг 29,248,785 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 40 ширхэг үнэт цаасыг 3,917,200 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.79 хувиар өсөж, 34,206.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,898,866,105,600 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ