Элон Маск: Ажилдаа ир, эсвэл халагдах өргөдлөө өг

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Элон Маск: Ажилдаа ир, эсвэл халагдах өргөдлөө өг

Элон Маск: Ажилдаа ир, эсвэл халагдах өргөдлөө өг

Цахиурын хөндий дэх "Тесла" тэргүүтэй томоохон компаниуд цар тахлын улмаас ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрсөн байна. Энэ нь АНУ-д Covid-19-ийн тохиолдлын тоо дахин нэмэгдээд буйтай энэ нь холбоотой аж.

"Тесла"-гийн гүйцэтгэх захирал Элон Маск өнгөрсөн Мягмар гаригийн шөнө ажилтнууддаа цахим шуудан илгээжээ. Тэрбээр ажилтнууддаа "Нэг бол ажилдаа ир, нэг бол халагдах өргөдлөө өг" гэж бичсэн байна.

Маск цахим шуудандаа “Тесла"-д ажилладаг хүн бүр долоо хоногт дор хаяж 40 цаг оффис дээр ажиллах ёстой. Хэрвээ та ирэхгүй бол бид таныг халагдах өргөдлөө өгсөн гэж ойлгоё. Та ахлах албан тушаалтай байх хэрээр олон цагаар ажил дээрээ харагдах ёстой. Тийм учраас л би үйлдвэр дээр байнга байдаг. Намайг өөрсөдтэй нь зэрэгцэн ажиллаж байгааг хүмүүс хардаг. Хэрвээ би ингэж ажилладаггүй байсан бол "Тесла" өдийд дампуурчих байсан” гэж бичжээ.

Энэ цахим шууданг хоёр ч эх сурвалж баталгаажуулсан. Гэхдээ "Тесла" компаниас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин "Тесла"-гийн зарим ажилтан дургүйцлээ илэрхийлжээ. Тэд цахим сүлээнд “Хэрэв олноороо ажлаасаа гарчихвал "Тесла" төслүүдээ яаж дуусгах вэ? Хөрөнгө оруулагчид үүнд баярлахгүй л байх”, “Ажил олгогчид энэ маягаар ажилтнуудаа оффист ирэхийг үүрэг болгосноор цар тахлыг улам дэгдээх болно” гэж бичжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж