Хавдартай монгол хүүхдүүдийн асуудлаар НҮБ-д хандана гэв | News.MN

Хавдартай монгол хүүхдүүдийн асуудлаар НҮБ-д хандана гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.02-нд нийтлэгдсэн

Хавдартай монгол хүүхдүүдийн асуудлаар НҮБ-д хандана гэв

Хавдартай монгол хүүхдүүдийн асуудлаар НҮБ-д хандана гэв

Хорт хавдартай хүүхдүүдийн эцэг, эхчүүд өнөөдөр /2022.06.02/ Нэгдсэн Үндэстний байгууллагад албан ёсоор гомдол гаргах талаар мэдээлэл хийлээ.

Эцэг, эхчүүдийн төлөөлөл н.БАДАМЦЭЦЭГ:

-Монгол Улсад хорт хавдар, бэлгийн замын халдварт өвчний тохиолдол жил бүр өсч байна. Харамсалтай нь, эрүүл мэндийн салбартаа яам, төр засаг аль аль нь анхаарал хандуулж чадахгүйгээс болж хүүхдүүд хохирч эхэллээ. Жирэмсэн эхчүүд есөн сарын турш үзлэгт хамрагдаж, эрүүл хүүхэд бойжуулсан ч төрөөд гажигтай болж, хорт хавдраар өвчилж байна. Гэвч Монголд хавдартай хүүхдүүдэд тохирсон эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг нэгж дутагдалтай хэвээр байна. Өчигдөр эх, хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрсөн. Ёслолын арга хэмжээ дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавина гэж хэлсэн. Бодит байдал дээр саажилттай, хорт хавдартай хүүхдүүдэд салбар яамнаас тусламж дэмжлэг, хөнгөлөлт өгөхгүй байна. Цаасан дээр бичсэн амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд анхаарах асуудлаар эхний ээлжид НҮБ-д хандаж, гомдол гаргана. Үүний дараа эрүүл мэндийн салбарын бусад хэсэгт анхаарахыг олон улсын байгууллагуудаас хүснэ.

Эрүүл мэндийн яам, салбарын сайд нь бодлогоо өөрчилж чадахгүй бол чадах хүмүүсээс нь тусламж хүснэ. Хорт хавдрын өвчлөл яагаад жил ирэх тусам өсч байна вэ? Өвчтэй хүүхдүүдийн тоо огт буурахгүй байна. Дөнгөж төрсөн нярай хүүхэд өвчтэй төрж байгаад яагаад анхаарахгүй байгаад бид хариулт хүсч байна. НҮБ энэ асуудлыг анхааралдаа авч, бидний гомдлыг авч хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-02 213.87.89.125

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-06-02 202.55.191.130

Aldart ehiin odon? aldart uildverlegchiin odon mun biz

Avatar

Зочин 2022-06-02 202.55.191.130

hunsnii salbaraa uursduu atgadag bolmoor baina hunsnii ayulgui baidal ih chuhal shuu tumeen

Avatar

Зочин 2022-06-02 192.82.71.44

Ядахдаа эцэг эхүүд хүүхдүүдтээ Кола бага уулгаж, шаржигнуур төмс битгий авч өгөөч дээ.

Avatar

Зочин 2022-06-02 78.115.218.149

Дэлхийгээр дүүрэн хавдар байгаа шүү дээ. Засгийн газраас хавдрын эмнэлэгийн хүчин чадлыг сайжруул гэсэн нь дээр дээ хүүх ээ. Өөрийнхөө улсын асуудлыг шийдчихээд НҮБ энэ тэр гэж галзуурсан нь дээр байх. Чи ер нь хэдэн шөнө НҮБ-ыг зүүдэлж хоножээ дээ. Эсвэл НҮБ-д очиж ажиллах хүсэл мөрөөдлөө эхлүүлж байгаа нь энэ юм уу?

Avatar

Зочин 2022-06-02 202.21.108.197

Монголчууд амьдаараа цогцос хадгалах горимд шилжчихсэн юм чинь хорт хавдраар өвчлөхгүй яахав дээ. Дээр нь малчид малдаа тариа хийж худалдаалдаг болчихсон. Хятад ногоо, Америка тахиа гээд бүгд генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэж байхад эрүүл хүн үлдэх нөхцөлгүй юм.

Avatar

Зочин 2022-06-02 202.9.41.137

Ямар хүүхэд төрүүлж эрүүл энх өсгөх нь цэвэр эцэг эхээс хамаарна. Жирэмсэн үедээ янз бүрийн хортой зүйл идэж хар тамхи татаад байхад хүүхэд яаж эрүүл гарах вэ. НҮБ-д хэлээд яах юм бэ. Тэд ирээд бидний ажлыг хийгээд эрүүл, хавдаргүй хүүхэд болгож өгөх үү. Юм л бол АНУ эсвэл НҮБ-д хэлнэ гэдэг болчихсон байна. Улс төрчдийн гар хөл болж байгаагийн шинж дээ. Монголын дотоод асуудалд хэн ч гаднаас оролцохгүй

Avatar

Зочин 2022-06-02 202.55.188.117

Өвчлөл их байгаа нь улс орны удирлагын буруу

Avatar

ужуж 2022-06-02 192.82.72.178

Одоо наад Алдарт эхийн одон, олон хүүхэд сайхан нтр гэсэн балай ойлголтоо болио. Яагаад гээч энэ олон залуучууд гадагшаа дүрвэчихээд байхад Монгол ажлын байр байхгүй. Яагаад ажлын байр байхгүй? ОЛон жил ах улстөрчид хэмээх аймшигтай сэтгэлгүй урвагч улстөрчид үйлдвэрлэл бүр хүнсний асуудлаа ч шийдээгүй байж байхад тэр олон хүүхэд төрүүлэхийг дэмжиж байгаа царайлж худлаа дүр эсгэхээ болимоор байна.

Avatar

Zochin 2022-06-02 202.55.188.33

Uuruu eruul baih ymar ch bolomjgui bolson tsag ue. Hunee hairlah sotsialist niigmiig uzen ydaj amia hicheeh kalitalist niigmiig tsogtslooson tur zasag hunii aris numursun araatnuud l gesen ug. Tur shig turtei uls shig uls boliy gevel MAN AN-iig turuus zailuulj 90 onoos hoish gishgesen mur buhniig ni shalgaj hatuu hariutslaga tootsoh heregtei.Hediigeer dain boloogui ch Em geh himiin zevseg hool geh hortoi bodisoor ard irgediig horduulj ustgaj b

Avatar

Зочин 2022-06-02 64.119.27.111

НҮБ д хандаад нэмэргүй ээ ийм өвчтэй хүмүүс хааяагүй байхад тийшээ тэнэгдэхээ болио Өөрсдөө эрүүл өайж эрүүл үр хүүхэд төрүүлэхээ л бодох хэрэгтэй юм даа

Avatar

Зочин 2022-06-02 202.131.230.182

Харин ч НҮБ-д хандах хэрэгтэй, улс орон нь ард түмнээ хайхрахгйү байна гэж, Өөр улсаас парламентийн гишүүд авчирч ажлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-06-02 192.82.69.213

ЗӨВ. НААД ЗАХ НЬ ЭНЭ МАХНЫХАА БАЙЖ БАЙГААГ ХАР. ТӨР ЗАСАГ ДУВ ДУУГҮЙ ДҮВ ДҮМБИЙ!!!

Avatar

Зочин 2022-06-02 192.82.70.183

b** tenegtetsgee

Avatar

Зочин 2022-06-02 192.82.71.156

Эцэг эхчүүд нь өөрсдөө эрүүл байж эрүүл хүүхэд төрүүлнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж